Дарханы Ахмадын орон сууцны хотхоны асуудал он удаан жил маргаан дагуулсан хэвээр байгаа. Энэ ажлыг анх УИХ-ын гишүү Д.Хаянхярваа санаачилсан. Тэрбээр ахмадын орон сууц барина гэж Дарханы 200 гаруй ахмадаас урьдчилгаа мөнгө авсан ч өнөөг хүртэл энэ асуудлыг шийдсэнгүй. Ингээд өнгөрсөн хугацаанд байраа хүлээж байсан ахмадуудаас зургаа нь бурхан болж, хоёр нь цус харважээ.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн ахмадуудад зориулсан орон сууцны байр барих төслийг анх 2013 онд эхлүүлсэнээр 85 ахмадаас төлбөрийн урьдчилгаа 10 хувь нийт 360 сая төгрөг авсан ч тэр нь алга болчихсон учраас барилгын ажил таг зогсчихоод байгаа нь энэ аж.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа одоо энэ асуудлыг нийтэд нээлттэйгээр тайлагнах цаг болсон баймаар. Тэгэхгүй бол түүнд мөнгөө өгсөн ахмадууд үлдсэн насаа байраа мөрөөдөж, хий харсаар өнгөрөөх нь бололтой
Д.Хаянхярваа ахмадуудын МӨНГИЙГ юунд зарцуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.