Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон “Цагийн зурвас” номоо өлгийдөн авчээ. Номын нээлт МУИС-ын Номын санд маргааш буюу 11 сарын 17-нд 11:30 цагт болох юм байна. Тэрбээр энэхүү номоо “Цагийг ухрааж болдоггүй, цагийн дундуур орж болдоггүй, цаг ар араасаа хөврөн явдаг. Энэ бол эргэлт буцалтгүй явагддаг, хэзээ ч хазайдаггүй, бас хэзээ ч зогсохгүй. Гэхдээ энэ цаг хэмжээтэй бөгөөд хаа нэгэн газар очоод зогсохыг үгүйсгэхгүй. Тэрхүү урт замын өчүүхэн хэсэгт бид оршин байна. Надтай хамт цагийг элээж буй энэ бүхэн он цагийн нэгэнзурвас юм” хэмээн тодотгожээ.
Мөн тэрбээр “Миний ном бол ганц дурсамж биш. Би өнөө цагийн түүхийг л одоо цаг дээр нь бичихийг зорьсон” юм хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.