Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРЫН ТӨСВИЙГ ХАРЬЦУУЛАН ТАНИЛЦАНА УУ

-Монгол Улсын 2018 оны төсөв батлагдлаа- 
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2018 оны төсөв”, “Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсөв”-ийн төслийг хэлэлцэн баталлаа. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлсэн. Ирэх оны төсвийн орлогыг Сангийн яам 7.2 их наяд гэж тооцсон бол зарлагыг 9.6 их наяд, алдагдал нь 2.4 их наяд байхаар тооцжээ. Энэ нь 2017 онтой харьцуулахад буурсан үзүүлэлт гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд онцоллоо. Ирэх онд эдийн засгийн өсөлт 4.2 хувь байхаар тооцсон байна. Нэгдсэн төсвийн нийт алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь энэ онд 9.5 хувь, ирэх онд 8.0 хувьтай гарч төсвийн үндсэн үзүүлэлтийг сайжруулах эхлэлийг тавьсан гэж Сангийн яам үзэж байгаа аж. Засгийн газар энэ үзүүлэлтийг 2020 онд Дотоодын нийт бүтээгдэхүүний 4.5 хувьд хүргэхийг зорьж байгаа юм. 2018 онд эдийн засгийг эрүүлжүүлэх, өр, зээлийн дарамтыг бууруулах чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. 
Үүнд:
-Төсвийн алдагдлыг бууруулж, давсан орлого нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгана
-Үнэт цаасны арилжаанд гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгж зэрэг бусад хөрөнгө оруулагчийн оролцоо, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, хамрах хүрээг өргөжүүлэн хүүг бууруулна. Ингэснээр бизнес эрхлэгчид хүү багатай зээл авах боломж нээгдэж байна
-Засгийн газрын өндөр хүүтэй бонд гаргахыг багасгаж, санхүү, мөнгөн хөрөнгө, өрийн удирдлагыг оновчтой болгоно
-Төсвийн тогтвортой байдлын үндсэн үзүүлэлтүүдийн хэрэгжилтийг хангуулна
-Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
-Төсвийн сахилга батыг сайжруулна
-Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ татварын бодлогоор дэмжинэ
-Татварын тогтолцоог энгийн, ойлгомжтой, чирэгдэл багатай, тэгш шударга болгохыг зорьж байна.

Батлагдсан төсвөөс үзвэл ирэх онд боловсролын салбарт 1632.3 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр улсын хэмжээнд 82 сургууль барьж, он дамжсан сургуулийн барилгыг барьж дуусгах юм. Үүний дүнд сургуулиуд гурван ээлжгүй хичээллэх бүрэн боломжтой гэж тооцоолж байна.
Улсын хэмжээнд 127 цэцэрлэг болон он дамжсан барилгыг барьснаар эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамруулах сугалаанд найдах хэрэггүй болох нь. Мөн 3000 оюутан Боловсролын зээлийн сангаар дамжуулан урт хугацаатай зээл авах боломжийг бүрдүүлжээ.
Эрүүл мэндийн салбарт 893.1 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийн суурийг тавьж, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, хүрээг нэмэгдүүлэн, оновчтой болгох юм. Тухайлбал эрүүл мэндийн даатгалыг Эрүүл мэндийн яаманд шилжүүлж, зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах 376 тэрбум төгрөг Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагдах юм.
Ирэх онд өрх, сумын эмнэлгийн үзүүлэх тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх нь. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажилгүй иргэдийн төлөх эрүүл мэндийн даатгалыг 50 хувиар бууруулна. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг 100 хувь санхүүжүүлнэ. Өндөр өртөгтэй мэс засал болон эмнэлгийн тусламжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэргээр хүртээмжтэй эрүүл мэндийн даатгал бий болгох юм байна.
396.6 мянган хүний тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй дүйцүүлж нэмэхэд 119.5 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Малчдын тэтгэврийн насыг таван насаар урагшлуулж, 44.6 тэрбум төгрөгийг Тэтгэврийн санд шилжүүлэхээр болжээ.
“Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 насны хүүхдээ асарч байгаа эх 50 мянга, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгохоор баталжээ. Үүнд нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулах юм.
Төсвөөс үзвэл нэг аймаг дунджаар долоон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар байна. Улаанбаатар хотод гэхэд л Төв цэвэрлэх байгууламжийн барилгын санхүүжилтийг бүрэн шийдвэрлэхээр болжээ. Засгийн газар лиценз, газрыг татвар төлөхөөс зайлсхийж далдуур наймаалцах, зориулалтын бусаар ашигладаг байдлыг таслан зогсоохыг зорьж байгаа. Энэ дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших гэрчилгээ болон эзэмшигчийн мэдээллийг үнэн зөв, ил тод тайлагнаж, худалдах замаар төсөвт 36 тэрбум төгрөг оруулах юм байна.
Ингээд 2015, 2016, 2017 онд Төсвийн ерөнхийлөн захирагч нар зарцуулсан болон ирэх жил хэн, хэдийг заруулах талаарх мэдээллийг хүргэе. Тухайн онуудад буюу 2015, 2016 онд Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг, Сангийн сайдаар Б.Болор, 2016-2017 онд Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат, Сангийн сайдаар Б.Чойжилсүрэн нар ажиллаж байсан. Мөн АН-ынхан эрх барьж байх үеийн Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамдыг МАН-ын үед нэгтгэж, Аж үйлдвэрийн яамыг татан буулгасан. Харин Эрүүл мэндийн яаманд харьяалагдаж байсан спортын салбарыг Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд нэмж, нэгтгэсэн.

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРЫН ТӨСВИЙГ ХАРЬЦУУЛАН ТАНИЛЦАНА УУ

Эх сурвалж:

Сэрэмжлүүлэг: Г.Өсөхбаяр аваргын хаягийг хакердаж мөнгө зээлэхийг завджээ
Сэрэмжлүүлэг: Г.Өсөхбаяр аваргын хаягийг хакердаж мөнгө зээлэхийг завджээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.