Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэрэмжлүүлэг: Г.Өсөхбаяр аваргын хаягийг хакердаж мөнгө зээлэхийг завджээ

Хүмүүсийн Фэйсбүүк хаягийг хакердан бусдаас мөнгө зээлээч хэмээн залилах явдал гарсаар байна. Энэ удаад хакерчид “Алдар” спорт хорооны дарга, Г.Өсөхбаяр аваргын хаягийгхакердан МҮОХ-ны нарийн бичиг асан Ж.Отгонцагаанаас мөнгө зээлэхийг завджээ.Тодруулбал  өнөөдөр өглөө Г.Өсөхбаяр аваргын Фэйсбүүк хаягнаас  мөнгө зээлэх хүсэлт ирсэн гэнэ. Эхэндээ Ж.Отгонцагаан итгээд бичиж байсан бөгөөд Г.Өсөхбаяр аварга АНУ-д байгаа гэсэн хэрнээ Канадын  Торонто хотын нэрийг хэлэхэд нь сэжиглэсэн байна. Улмаар Г.Өсөхбаяр аварга руу залгахад "Алдар" спорт хороон дээрээ сууж байгааг нь мэдэж мөнгө шилжүүлээгүй ажээ.

Тиймээс иргэд цахим хаягаар мөнгө гуйж байгаа тохиолдолд тухайн хүн рүү залгаж, тодруулах хэрэгтэй бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна. 

Chairman college - Удирдах ажилтанд зориулсан сургалт
Chairman college - Удирдах ажилтанд зориулсан сургалт
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн тавцанд хүчтэй гарч ирэхдээ өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч, “хуучин тогтолцооны хонгилыг нураагч” гэсэн дүрээр ард түмэнд таниулсан.