Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бээжин, Вашингтоны агуу том гэрээний цаана

Вьетнамд болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадад айлчилж, айлчлалынхаа хүрээнд нийт өртөг нь 255 тэрбум гаруй ам.долларын худалдаа, эдийн засгийн хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Эдгээрээс хамгийн том нь Хятадын төрийн өмчит “China Petrochemical Corp” нефтийн компанийн оролцоотой консорциумын хооронд Аляскт 43 тэрбум ам.долларын өртөгтэй байгалийн шатдаг хийн салбарыг хөгжүүлэх гэрээ юм. 
Түүнчлэн Бээжин Вашингтоноос 37 тэрбум ам.доллараар “Boeing”-ийн 300 онгоц худалдан авахаар болсон байна. Гэрээнд нарийн корпустай “Boeing-737” 260-ыг, өргөн корпустай “Boeing-787”, “Boeing-777” 40-ийг авахаар тусгажээ. Үүнээс гадна “Qualcomm Inc” компани, Хятадын утас үйлдвэрлэгч гурван компанийн хооронд хийсэн чип худалдаалах 12 тэрбумын гэрээ ч томоохонд тооцогдоно. 
Ийнхүү Америк-Хятадын худалдаа, эдийн засгийн гэрээнүүд эргэлзэх зүйлгүй томд тооцогдох бөгөөд Дональд Трампын Бээжинд явуулах стратеги үнэхээр үр дүнгээ өгсөн мэт харагдана. Хятад улс санхүүгийн хувьд хангалттай том хэлэлцээрт оржээ. Харин одоо Трамп АНУ-даа эргэн ирэхэд хэн ч түүнийг хоёр орны хоорондох худалдааны тэнцвэргүй байдлыг багасгах асуудлаар Хятадыг шахаж шаардаагүй гэж буруутгахааргүй боллоо. Учир нь хоёр орны худалдаа өнгөрсөн онд 350 орчим тэрбум ам.долларын тэнцвэргүй гарсан билээ. 
Вашингтоны хувьд Цагаан ордны эзэндээ сайн хандуулахын тулд Саудын Арабт л том бэлэг барьсан. Тодруулбал Дональд Трамп Эр-Риядад айлчлал хийх үеэрээ 380 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан юм. Үүнд 110 тэрбум ам.долларын цэргийн гэрээнүүд орно.
Хэдий тийм боловч эхний дүгнэлтээс үзэхэд л Аляскт байгалийн шатдаг хийн салбарын хөгжүүлэх 43 тэрбум ам.долларын гэрээ нь одоохондоо хийх ажлын хэлэлцээ төдийхөн зүйл гэнэ. Онгоцнуудын хувьд Хятад улсад 2036 он хүртэл 1.1 их наяд гаруй ам.долларын үнэтэй 7.2 мянга гаруй шинэ онгоц шаардлагатай байгаа. Ийм нөхцөлд 37 тэрбум ам.доллар гэдэг бол Хятадын агаарын техниктээ зарцуулахаар төлөвлөсөн нийт мөнгөний ердөө гуравхан хувь юм. 
Өөрөөр хэлбэл, Бээжин энэхүү айлчлалын түүхэн болгож, Трампын хийсэн гэрээний нийт хэмжээ АНУ дахь эсэргүүцэгчдийнх нь амыг таглах хэмжээний болгохын тулд маш ихийг хийжээ. Гэвч Бээжин юуны төлөө үүнийг хийв? 
Үүнд өгөх цорын ганц таамаглал бол Бээжин санхүү, технологи, цэргийн хувьд америкчуудтай илт сөрөг хүчин болох хангалттай хүч одоохондоо алга. Тиймээс одоо байгаа худалдаа, эдийн засгийн боломжоо алдахгүй, түүнчлэн илүү өсөж буй геополитикийн сөргөлдөөнийг ил болгохгүйн тулд АНУ-тай сөргөлдөх нь юунд ч хүргэхгүйг мэдээд ийм бэлэг барихаар шийджээ. 
Бээжинд дотоод зах зээлээ бэхжүүлэх, улс орон доторх Коммунист намын үзэл суртлын байр сууриа нэмэгдүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй. Си Жиньпинд дахиад хоёр ч улиран ажиллах хугацаа байна. Энэ үед Бээжин одоохондоо АНУ-тай сөргөлдөх хангалттай хүчгүй байгаа болохоор ийм арга хэрэглэж байна. Тэгээд ч АНУ-ын Ерөнхийлөгчийг худалдаж авах нь цаг хугацааг хожих хамгийн сайн арга. 
Мэдээж, Вашингтонд сөрөг хүчнийхэн Трамп, Си Жиньпин нарыг хэл амаа ололцож, хоёр талын харилцааг хурцатгах оролдлогыг боломжгүй болтол худалдаа, эдийн засгийн хувьд нэгдэн нягтарч, хэлэлцээ хийж чадсанд дургүй байгаа. Гэвч ойрын үед тэд юу ч хийж чадахгүй боллоо. Яагаад гэвэл АНУ-ын аж үйлдвэрийн лоббичид эдгээр гэрээнд сэтгэл бүрэн хангалуун байгаа юм. Бээжин ч тодорхой хугацаа авч амсхийх боломжтой боллоо. 
Үүнээс гадна энэхүү гэрээний ачаар Хойд Солонгосыг тойрсон санаатайгаар дэвэргэсэн асуудлууд эрс багассан гэхэд болно. Хэрвээ БНАСАУ-д хэн ч хөндөхгүй бол дэлхий дахинаа энэ асуудал огт болоогүй мэт болно. 


Эх сурвалж:

\
\"Алт-II\" хөтөлбөр Монголд ашиг авчирч чадаж байгаа юу
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.