Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЖДҮ-ийн бодлого, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэхээр Азийн 9 орны төлөөлөл оролцсон семинар эхэллээ

 

 

ХХААХҮЯ, Азийн Хөгжлийн Банкны Институт хамтран “ЖДҮ-ийг дэлхийн үнэ цэнийн сүлжээ болгон нэгтгэх: Эрсдэл, сорилт ба боломжууд” сэдэвт олон улсын семинарыг өнөөдөр/2017.09.14/ зохион байгуулж байна. Семинарыг зохион байгуулснаар Азийн эдийн засгийн хөгжилд ЖДҮ-ийн салбарын Дэлхийн өртгийн сүлжээ болон бүсийн үйлдвэрлэлийн сүлжээний өнөөгийн чиг хандлага, ЖДҮ-ийн бодлого тулгамдаж буй асуудлын талаар (жишээлбэл, ур чадвар эзэмшүүлэх, технологийн дэвшил, шинэчлэл, чадавхийг бэхжүүлэх гэх мэт) асуудлыг хэлэлцүүлэх юм.
Семинарт Монгол Улс,  Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Казахстан, Малайз, Филиппин, Шри Ланка, Вьетнамын зэрэг 9 орны Засгийн газрын 24 дунд түвшний төрийн албан хаагчид, ЖДҮ-ийн салбарын хөгжил, худалдаа, бүс нутгийн эдийн засгийн интеграцид оролцож буй олон талт банк, академи, хувийн хэвшлийн төлөөлөгчид, олон улсын мэргэжилтнүүд оролцож байна.
Семинарын үйл ажиллагааг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга үг хэллээ. Тэрээр “Тухайн улс орны хөгжлөөс хамаарч эдийн засагт ЖДҮ-ийн гүйцэтгэх үүрэг нь харилцан адилгүй байдаг. ЖДҮ-д хөгжингүй орны хувьд экспортлогчид, дунд болон өндөр орлоготой улс орнуудад аль ч хүрээнд үйл ажиллагааг явуулдаг, бага орлоготой буурай улс орнуудад голдуу албан бус эдийн засагт төвлөрч, дэлхийн үнэ цэнийн сүлжээнд ихэнхдээ гар ажиллагаа их шаарддаг, нэмүү өртөг багатай бүтээгдэхүүн үйлчилгээгээр оролцдог. Харин өдгөө ЖДҮ-үүд дэлхийн өртгийн сүлжээнд тавигддаг шаардлагуудыг хангах, тэдгээрт нийцэж ажиллахын тулд удирдлагын болон ажиллах хүчний ур чадвараа дээшлүүлэх, технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлэх, зохистой үнийг тогтоох, бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах шаардлагатай байна. ЖДҮ-үүдийг дэлхийн өртгийн сүлжээнд оруулж, өрсөлдөхүйц хэмжээнд аваачихын тулд шаардлагатай бизнесийн орчинг бүрдүүлэх, зах зээлд нэвтрэхэд хялбар аргыг олох, хүмүүсийн боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, судалгаа, хөгжүүлэлт, брэндийг бий болгох, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг бодлогууд хэрэгтэй байна” гэдгийг онцлон тэмдэглэв.

Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 29767 тонн үр тариа хураан аваад байна
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 29767 тонн үр тариа хураан аваад байна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.