Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлгийг жил бүр 50 оюутанд олгоно

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын дарга М.Мөнхбаясгалан, ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун болон бусад албаны төлөөлөл өнөөдөр /2017.09.04/  ХААИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үг хэллээ.  Тэрээр “Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон ХАА-н салбарын мэргэжилтнийг бэлтгэдэг ХААИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Манай орны эдийн засгийн суурь,тулгуур салбар бол хөдөө аж ахуй. Монгол Улсын Засгийн газраас ХХААХҮ-ийн салбарыг тэргүүлэгч чиглэлээ болгон тодорхойлсон. Тэргүүлэх чиглэлээ болгохоос гадна энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхээ нийгмийн байдлыг нь сайжруулах чиглэлээр дэс дараатай ажлууд хийгдэж байгаа” гэв. Мөн ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлгийг 50 оюутанд жил бүр олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, энэ жилээс эхлээд 50 оюутныг ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлэгт хамруулж, сургалтыг төлбөрөөс чөлөөлнө” гэдгийг онцолсон юм.

Дашрамд дуулгахад энэ жил ХААИС-д 2100 орчим оюутан шинээр элсэн орж байгаа юм байна.

ОХУ-д үйлдвэрлэсэн техник, тоног төхөөрөмжийг ургац хураалтын өмнө тариаланчдад хүргэлээ
ОХУ-д үйлдвэрлэсэн техник, тоног төхөөрөмжийг ургац хураалтын өмнө тариаланчдад хүргэлээ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн тавцанд хүчтэй гарч ирэхдээ өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч, “хуучин тогтолцооны хонгилыг нураагч” гэсэн дүрээр ард түмэнд таниулсан.