Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зүүн бүсийн ХХААХҮ-ийн салбарын анхан дунд шатны мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэллээ

 

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар салбарын бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл хөтөлбөр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг ХХААХҮ-ийн салбарт ажиллаж буй анхан дунд шатны мэргэжилтнүүдэд хүргэх,ажлын уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор 21 аймгийг бүсчлэн сургалт зөвлөгөөнийг зохион байгуулахаар болсон.  Энэ хүрээнд Зүүн бүсийн аймгуудын ХХААГ, сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, зөвлөгөөн Хэнтий аймгийн Баян-Адрага суманд /2017.08.11/ эхэллээ. Сургалт, зөвлөгөөнд ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан, Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ХШҮДАГ-ын дарга Д.Совд,  Хуулийн хэлтсийн дарга Б.Батцэцэг болон бусад албаны төлөөлөл оролцов.

Сургалтад Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нийт 200 гаруй анхан дунд шатны мэргэжилтнүүд оролцож байна.

Сургалт зөвлөгөөний үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле үг хэллээ. Тэрээр “Салбарын бодлого зорилтыг орон нутагт хэрэгжүүлэх , цаашид Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг үр дүнтэй бодитой өрнүүлэхэд анхаарах зарим асуудлыг хамтдаа зөвлөлдөж, ажлын уялдаа холбоогоо бэхжүүлэхэд өнөөдрийн үйл ажиллагааны зорилго оршиж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд өмнөх жилүүдэд оновчтой бодлого хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ, “эрүүл хүнс- Эрүүүл Монгол хүн”зорилтын хүрээнд “Мах сүүний анхдугаар аян”, “Үйлдвэржилт 21:100”, “Жимс жимсгэнэ”, “Ноолуур”, “Малын эрүүл мэнд”  болон хүнсний аюулгүй байдлын чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна” гэдгийг онцлов.

Сургалт зөвлөгөөн маргааш  ОБЕГ, Мал эмнэлэг үржлийн газрын хамтарсан гамшгийн үеийн бэлэн байдлын үзүүлэх сургалтаар үргэлжилнэ.

ХХААХҮ-ийн салбарын Хангайн бүсийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэллээ
ХХААХҮ-ийн салбарын Хангайн бүсийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэллээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.