Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн наадмын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяртай ярилцлаа.
-Би Рио-2016 Олимпийн наадмын талаар эргээд нэг дурсмаар байна. Сүүлд Олон улсын жүдо бөхийн холбоо шинэчилсэн дүрмийг танилцуулах хурлынхаа үеэр таны барилдааныг жишээ авч, үнэлгээ байхгүй байсныг дэлхий нийтэд харуулсан. Үндсэндээ та буруу шүүлтийн золиос болсон гэсэн үг. Энэ барилдааны талаар юу гэж бодож явааг чинь асуумаар байна?
-Спорт бол тодорхой цаг хугацаатай. Ялангуяа Олимпийн наадамд цөөхөн удаа оролцдог учраас амжилт гаргахын тулд маш их эрчимтэй бэлтгэл хийж, хичээх хэрэгтэй юм. Нэг тамирчин хамгийн ихдээ л 3-4 олимпт л оролцдог шүү дээ. Миний хувьд өнгөрсөн жил гурав дахь Олимпийн наадамд оролцлоо.
Өмнөх хоёр олимпиос медаль авсан. Гурав дахь олимпиосоо заавал медаль авна гэсэн зорилготойгоор бэлтгэл сургуулилтаа хийж байсан. Мэдээж тэмцээнд ялж, ялагдах нь байх л зүйл. Өнөөдөр түрүүлж байхад маргааш ялагдаж байх жишээтэй. Тухайн үеийнхээ байдал. Цаашлаад тамирчны биеийн байдал, газар зүйн байрлал гэх мэт маш олон зүйлээс шалтгаална. Зарим үед азгүйтэл ч нөлөөлдөг. Өнгөрсөн олимпийн наадмаар бэлтгэлээ сайн хийсэн байсан. Ялагдсандаа мэдээж харамсаж байсан үе бий. Харин одоо бол харамсахгүй байгаа.
Тэр барилдааны талаар сүүлд мэдээлэл хийсэн байсан. Үнэлгээ байхгүй байсан гэдгийг тухайн үедээ би мэдэж байсан л даа. Гэхдээ яахав дээ, болсон юм байлгүй гэдгийг цаанаасаа харууллаа л гэж бодсон. Нөгөө талаар тийм нөхцөл байдал үүсэх боломжийг өрсөлдөгч тамирчиндаа гаргаж өгсөн нь миний гүйцэтгэл дутуу байсны л шинж гэж боддог. Ерөнхийдөө нас явсны илрэл ч гэж ойлгож болно л гэж хэлмээр байна.
-Тэр барилдаанд ялсан бол цаашаа хэрхэн барилдах байсан бол. Тодорхой хэмжээнд судалгаа хийсэн нь тодорхой?
-Одоо хэлэхэд амархан шүү дээ. Ялсан байсан бол би түрүүлэх байсан юм гэж ч хэлж болно. Гэхдээ тухайн үедээ бодсон санасан юм байсан. За энэ нөхрийг л эхний даваанд ялчихвал дараа нь тэрэнтэй таарах юм байна. Ингэж барилдвал ялж болно гэх мэт төлөвлөгөөнүүд байсан. Гэвч тэмцээнд төлөвлөгөө биелэх, биелэхгүй үе гэж байна шүү дээ.
-Монголчууд Рио-2016 Олимпийн наадамд хамгийн өндөр амжилт үзүүлэх нь жүдочид гэж харж байсан. Жин тус бүрт шилдэг тамирчид оролцсон. Наад зах нь гурван медаль авах боломж байна гэж харж байлаа. Маш их итгэл хүлээлгэсэн гэх үү дээ. Гэтэл ганцхан медаль авсан. Энэ нөхцөл байдлыг та юу гэж дүгнэдэг вэ?
-Аливаа бэлтгэл сургуулилтыг хийхэд тааруулна гэж нэг юм байдаг. Би өөр дээрээ жишээ авч ярья. Би 2008, 2012 оны олимпод амжилттай оролцсон. Өмнөх хоёр олимпийн наадамд оролцож байсан үетэйгээ харьцуулалт хийж үздэг юм. 2008 оны дараа ямархуу бэлтгэл хийж байсан билээ. 2012-2016 оны хооронд ямар бэлтгэл хийв. Дээрээс нь хэдэн настай болж байгаа билээ дээ. 20-24, 24-28, 28-32 гээд л үргэлжилсэн.
Би юу хэлэх гээд байна вэ гэхээр, настайгаа уялдуулж бэлтгэл хийх ёстой юм байна. Нөгөө талаар, аварга гэдэг алдрыг авч явахад хэцүү. Ард түмний хүсэл ямар их билээ. Заавал түрүүлэхгүй бол болохгүй гэдэг бодлоор бэлтгэл хийдэг байсан. Тиймдээ ч 2016 оны Олимпийн наадмын өмнө бэлтгэлийг хэтэрхий их хийчихсэн юм шиг санагддаг юм. Өөрийгөө илүү дайчлах, хичээх ёстой гэж бодоод л цаг наргүй л бэлтгэл хийж байсан.
Энэ нь нөгөө талаараа өрөөсгөл болдог юм билээ. Тархиа амрааж чадахгүй. Булчингуудаа амрааж чадахгүй. Бэлтгэл их хийгээд л байвал улам сайжирна гэж бодож байлаа. Гэтэл 24 настай Түвшинбаярын бэлтгэлийн ачаалал даах чадвар нэг өөр. 32 настай Түвшинбаярын бэлтгэлийн ачаалал даах чадвар нь бас өөр шүү дээ. Тийм болохоор бэлтгэлийг тааруулах л маш чухал юм билээ. Өнгөрсөн Олимпийн наадмын хувьд манай баг тамирчид ч гэсэн бэлтгэлийн ачааллаа хэтрүүлчихсэн гэж боддог.
Жүдо өнөөдөр Монголын топ спорт болж чадсан. Дэлхийд Монголын жүдо эхний тавд эрэмбэлэгдэж байна. Энэ нэр хүндээ хамгаалахын тулд бид сайн оролцох ёстой гэж бодож бэлтгэлийг маш сайн хийсэн. Гэхдээ бэлтгэл тааруулна гэдэг бол өвсөн дотроос зүү олохтой л адилхан зүйл юм шиг санагддаг.
-Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний багийн тэмцээнд та +90 кг-д гарч барилдсан. Таныг барилдана гэж огт бодоогүй байтал татамид гараад ирэхээр чинь бахархах сэтгэл төрж байлаа. Яагаад багийн барилдаанд гарч барилдсан юм бэ. Барилдмаар санагдаад байна уу?
-Би 2008 оноос гэж бодвол үндсэндээ найман жил жингээ -100 кг-д барьсан. Миний жин 128 кг хүртлээ нэмэгдэж байсан. 28 кг хасаад л тэмцээнд оролцох ч үе байлаа. Чөлөөтэй байх ёстой жингээсээ доогуур бариад байсан гэсэн үг. Рио-2016 Олимпийн наадмаас өмнө би 15 кг нэмсэн. Тэрийгээ хасаад л тэмцээндээ оролцоно шүү дээ. Тэгээд ч хүн байх ёстой жингээ хүчээр хасаад байхаар эрдэс бодис дутагддаг.
Сүүлдээ үе мөчөөр өвддөг юм билээ. Одоо бол байх ёстой жиндээ хүрээд, бие эрүүл болоод, өвдөх зовох зүйлгүй сайхан байгаа. Тэгээд ч шууд барилдахаа больчихож бас болохгүй байна. Хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээрт, эрүүл мэндээ бодох хэрэгтэй байна. Хоёрдугаарт, баг, хамт олноо бодохгүй бол болохгүй. Би барилдаж, залуу тамирчдад үлгэр дууриалал болж, чиглүүлэх хэрэгтэй болов уу гэж боддог.
Нөгөөтэйгүүр, Олимпийн аварга гэдэг нэр хүнд байна. Монголын ард түмний бахархалт хүү болж яваа гэдэг утгаараа үндэснийхээ спортыг дэлхийд сурталчлах зорилгоор үндэсний бөхөөр барилдаж байгаа. 2013 онд би наадмаар барилдаж байсан. Тэр үед Олон улсын жүдо бөхийн холбооны төлөөлөл манай улсад ирж, наадам үзсэн. Тэгээд надтай уулзах гээд орж ирсэн. Тэгэхдээ “Танай үндэсний спорт үнэхээр агуу юм аа. Олимпийн аварга нь хүртэл барилддаг юм байна шүү дээ” гэж хэлж байсан. Зарим хүмүүс хэлдэг юм.
Чи Олимпийн аварга байж үндэсний бөхөө барилдаж яадаг юм гэх мэтээр. Хүн бүр өөр өөр бодолтой учраас янз бүрээр л харж, ойлгодог байх. Харин би дотроо үндэсний спортоо олон улсад сурталчилъя гэж бодож барилддаг юм. Тийм учраас шууд больчих бас утгагүй шүү дээ. Энэ олон хүүхэд, залуучууд, жүдо сонирхон хичээллэгсэд байна. Тэднийг чиглүүлж, хүсэл зорилгыг нь бадрааж өгөх болов уу гэж бодож жүдогоороо барилдаж байгаа. Саяны Азийн аваргын хувьд бол би багийн барилдаанд барилдана гэсэн төлөвлөгөөтэй явсан.
Манай шигшээ багийн барилдаанд маш их ач холбогдол өгсөн л дөө. Багийн Азийн аварга болж үзээгүй. Өмнө нь мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Энэ жил Аварга болно гэсэн зорилготой очсон. Харамсалтай нь аз бидний талд байсангүй. Хэрлэн маань ялж явж байгаад ялагдсан. 90 кг-ын жингийн Алтанбаганын хувьд бас чөлөөтэй ялах боломжтой байсан ч хориотой мэх болж харагдахаар үйлдэл хийчихсэн нь торгуулах шалтаг болчихлоо. Ингээд л торгуулиар хөөгдөөд хожигдчихлоо. Тэгээд үндсэндээ манай баг ялагдчихаж байгаа юм. Нөгөө тал гурван ялалт авчихаж байгаа учраас. Хамгийн сүүлд би гарч барилдсан. Барилддагаараа барилдаж, ялсан.
-Цаашид +100 кг-д ганц нэг гран при тэмцээнд барилдах бодол байгаа юу. Энэ жилийн улсын аваргад та +100 кг-д барилдаад, түрүүлсэн шүү дээ. Хүнд жингийн бөхчүүдийн ур чадвар таны хэмжээнд хүртэл өсч өгөхгүй байна уу гэж бодогдох л юм?
-Нэг үеэ бодвол манай залуучууд сайжирчихсан. Их спорт гэдэг тийм ч амар зүйл бас биш. Зарим хүмүүс манай залуучуудын ур чадвар өсч өгөхгүй байна гэж харж байгаа байх. Гэхдээ хурдан сайжиръя гээд болчихдог юм ч бас биш шүү. Сүүлийн үед Дүүрэнбаяраас авахуулаад сайн сайн залуучууд гарч ирж байгаа.
“Гранд слам”-аас медаль авч байна. Өмнө нь +100 кг-д Гранд сламаас медаль авч байгаагүй байх. Би улсын аваргадаа барилдаад явж байгаа нь залуучуудаа нэг талаар хурцалж байгаа л хэлбэр. Цаашид гран при тэмцээнүүдэд барилдах сонирхол бол алга.
-Жүдо бөхийн нэгэн шинэ үе түрж гарч ирж байна. 2020 оны Олимпийн циклд олон шинэ тамирчин гарч ирж, оноо цуглуулах тэмцээнүүдэд оролцох болов уу. Гэхдээ жүдо сонирхогчид залуучуудаа Г.Болдбаатар, Д.Амартүвшин гээд шилдэг тамирчидтай жишиж харж эхэллээ. Та шигшээ багт ойр ажиллаж байгаа хүний хувьд нэгийг хэлэх байх?
-Олон сайхан залуучууд гарч ирж байна. Манай шилдэгт тооцогдох бөхчүүд ч гэсэн сайхан барилдаж байгаа. Гэхдээ спорт л болсон хойно дороос нь шахаж гарч ирдэг. Сэлбэгдээд л явж байдаг. Ур чадвартай тамирчин гарч ирэхэд хамгийн чухал нөлөөлөх зүйл дасгалжуулагч байдаг.
Дээрээс нь жүдо бөхийн холбооны удирдлагууд хөрөнгө санхүүгээр нь дэмжээд, туслаад, ямар ч санаа зовох зүйлгүй болгоод өгчихөж байна. Тийм болохоор тамирчидтай тулж ажиллаж байгаа хүмүүс маш хариуцлагатай. Дэлхийн хэмжээнд хүрсэн, тэднээс илүү гарсан тактикыг боловсруулах л хэрэгтэй.
-Та шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна уу, эсвэл...?
-Би яг шигшээ багийн дасгалжуулагчийн албанд ажилладаггүй шүү дээ. Түвшинбаяр, аварга хүн гэдэг утгаараа л баг хамт олонтойгоо хамт бэлтгэл хийгээд, залуучууддаа туслаад л явж байна. Ер нь дасгалжуулагч хийнэ гэдэг бол хүнд ажил. Хүн болгоны хийдэг ажил ч биш. Сайн тамирчин болгон сайн дасгалжуулагч болдоггүй юм. Тийм болохоор бид тамирчны замналаа түр завсарлаад, ингэх юм байна, тэгвэл дээр гэж бодоод, бясалгаад.
Хүүхдүүдтэй ажиллаж үзчихээд, дасгалжуулагч хийвэл дээр болов уу. Шат дарааллаар нь явбал зүгээр юм байна даа гэж надад санагдсан. Гэхдээ манай Цагаанбаатараас авахуулаад зарим бөхчүүд туслах дасгалжуулагч хийгээд явж байна. Дээрээ удирдлагатай, тэднийхээ дор ажиллаад, суралцаад явахад бас болж байгаа юм. Хувь хүний чадвар, юмыг түргэн сурах, олж мэдэх чадамжаас бас хамаарах байх л даа.
-Ур чадвар өндөртэй, олон жил амжилттай барилдсан бөхчүүд мундаг дасгалжуулагч болох боломжтой гэж хүмүүс ойлгодог байх. Тийм учраас жүдогийн том тамирчид залуу бөхчүүдэд мэддэг, чаддаг бүхнээ зааж, сургаж байгаа нь илүү давуу тал болж байгаа юм биш үү?
-Мэдээж даваа тал байлгүй яахав. Энэ ажил олон жил барилдсан. Янз бүрийн бөхчүүдтэй барилдаад үзчихсэн, янз бүрийн арга мэх сурчихсан учраас давуу тал болдог. Барилдах гэж байгаа тамирчныг хараад энэ хүн бол иймэрхүү барилдаантай юм байна гэдгийг уншаад мэдчих зэргийн чадвар, давуу тал байдаг. Тэр утгаараа яах аргагүй олон давуу талтай нь үнэн.
-Жүдо бөхийн хөгжлөөрөө Япон яах аргагүй тэргүүлж байна. Харин манай монгол бөхчүүдийн ур чадвар тэднийхээс дутахааргүй байгаа. Гэхдээ л тэдний чанар, чансаанд арай л хүрэхгүй байгаа. Чухам юу дутаад байна вэ?
-Энэ бол том гүрэн, жижиг улс гэдгээсээ л шалтгаалаад байгаа юм. Япон ямархуу өндөр хөгжилтэй орон билээ. Хүн амын тоо хэд билээ дээ. Монгол Улс ямархуу нөхцөл бололцоотой, хүн амын тоо нь хэд билээ гээд л бодоход ялгаа харагдана. Японд бол эр хүнийг эр хүн болгодог ганцхан спорт нь жүдо гэж байгаа юм. Тэгэхгүй бол Японд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хүйсээрээ л ялгаатай болохоор бяр чадлын хувьд адилхан болчих гээд байдаг. Тийм болохоор Японд жүдогийн бүхий л шат дараалсан сургуулиуд байгаа. Жүдогийн сургуулиуд ихтэй.
Хар багаасаа, 5-6 настайгаасаа эхлээд л жүдогоор хичээллэдэг. Ундарга маш ихтэй. 1000 хүүхэд дундаас нэг төрмөл авьяастай бөх гарч ирэх нь мэдээж. Ийм том ялгаа байна. Дээрээс нь спортын шинжлэх ухаан маш өндөр төвшинд хөгжсөн. Тамирчны сэтгэл зүйн судалгаа, арга техник, хоол хүнс гээд бүхий л зүйл нь шинжлэх ухааны үндэстэй явж байгаа учраас хамаагүй илүү давуу талтай. Манайх бол социалист үеийн л сургалттай спортын шинжлэх ухаантай.
Дээрээс нь төсөв санхүү ямар билээ. Эмч нарын, шигшээ багийн тамирчдын авч байгаа цалин хэдэн төгрөг үү. Өндөр хөгжилтэй орнуудын тамирчидтай Монголынхоо тамирчдын цалин мөнгө гээд бүхий л зүйлийг нь харьцуулаад харахаар өрөвдмөөр л санагддаг. Гэвч монголчууд эрүүл байгалтай, эко хүнстэй, бөхийн орон учраас л дэлхийн тамирчидтай манайхан эн тэнцүү өрсөлдөж чадаж байна.
-Сая Азийн аваргад дунд болоод хүнд жингийнхнээ түлхүү оролцууллаа. Эхлээд мэдүүлэгт -100 кг-д хоёр бөх барилдуулахаар бичиж өгсөн харагдсан. Сүүлдээ хасагдчихсан болохоос. Хүнд жингийн бөхчүүдөө хөгжүүлэх талаар илүү анхаарч эхлэв үү?
-Бүх жин дээр л анхаарч байгаа. Сая Азийн аваргад би зөвхөн багийн барилдаанд л оролцох гэж явсан. 81 кг-д бол хоёр бөх барилдсан байх. +100 кг-д бол манай Дүүрэнбаяр барилдсан. Амжилт гаргаж байгаа жинд л илүү анхаардаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд үнэхээр жигдхэн хөгжиж байна.
Эмэгтэй хүнд жин дээр л олон бөх барилдахгүй байна. Сайхан сайхан өндөр, том биетэй охидууд жүдогоор хичээллэхгүй юм байна шүү дээ. Гэхдээ сүүлийн үед хүүхдүүд харьцангуй ихээр жүдо бөхөөр хичээллэж байгаа. Монголын жүдо академид элсч байгаа хүүхдүүдийн тоог харахад л мэдэгдэж байна шүү дээ.
-Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна. Энэ хүн 2008 оны олимпт Н.Түвшинбаяр аваргыг түрүүлэхэд хамгийн гол нөлөөг үзүүлсэн гэж ярьдаг. Гэтэл зарим хүмүүс үүнийг сонгуулийн сурталчилгаа, Олимпийн аваргыг урдаа барилаа гэж хараад байх шиг байна. Сошиал ертөнцөд хүртэл ийм мэдээлэл цацаж байгаа. Тэгвэл энэ хүний тусламж дэмжлэг ямар нөлөө үзүүлснийг мэдэх хүний хувьд та нэгийг хэлэх байх?
-Би өөрийнхөө итгэл үнэмшлээр, хувь хүнийхээ үүднээс л энэ хүнийг дэмжиж байгаа. Энэ хүн Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж, олон жил жүдочдыг дэмжиж ирсэн. Жүдог яах аргагүй дэлхийн төвшинд гаргаж чадсан. Үүгээрээ олон сайхан зүйлийг харуулсан.
Баттулга Ерөнхийлөгчийн тусламж, дэмжлэг, сэтгэл зүйг өргөсөн олон зөвлөгөө манай жүдочдын амжилтад нөлөөлсөн. Энэ хүн Монголд эв нэгдлийг авчрахад том хувь нэмэр оруулсан. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа би Олимпийн аварга болсон. Энэ бүгд яах аргагүй тэр хүний гавьяа. Дээрээс нь Монголд олон сайхан бүтээн байгуулалтуудыг хийсэн. Чингис хааны хөшөөт цогцолбор. Улаанбаатар хотын дагуул хот болох Майдар хотын төслийг санаачлаад, эхнээс нь барьж байна. Хөдөө орон нутагт шинэ сум төслийг санаачилж, хийсэн, ажил хэрэг болгосон. Би зүгээр л жишээ болгоод Чингис хааны хөшөөт цогцолборын талаар нэг зүйлийг хэлье.
Энэ бүтээн байгуулалт бол олон улсад Монголыг таниулж байгаа. 13 дугаар зуунд Монгол Улс дэлхийн хамгийн том эзэнт гүрэн байлаа шүү дээ. Харин одоо Монгол гэхээр хэр олон хүн мэдэх билээ. Гадаадад тэмцээнд яваад, Монголынх гэхээр мэдэхгүй хүн олон. Хятад, Оросын дунд Ази тивд Монгол гэдэг улс байдаг юмаа гээд л тайлбарлана. Тэгэхээр өөдөөс “Танайх тэгээд Хятадаар ярих уу, Оросоор ярих уу” гэж асуудаг. Өөрийн гэсэн монгол хэлтэй гэхээр “Өөрийн гэсэн хэлтэй юм бол тэр чинь том гүрэн шүү дээ” гэж хэлдэг.
Өөрийн гэсэн хэлтэй, түүхтэй, соёлтой улс бол том гүрэнд ордог юм байна шүү дээ. Чингисийн Монгол гэхээр хүмүүс аан гээд мэддэг. Гэхдээ л Чингис гэхээр л Хятадынх юм шиг ойлгодог гээд байдаг. Яагаад гэвэл, Чингис хааныг судлаад үзэхээр Ордост байдаг Чингисийн онгоны талаар мэдээлэл гарч ирдэг байгаа юм. Монголд болохоор Чингис хаантай холбоотой үзэх юм байхгүй. Харин Чингис хааны морьт хөшөөг барьснаас хойш дэлхийн жуулчид арай өөрөөр хандаж, ирж үздэг болсон. Энэ бол Монгол дэлхийд танигдаж байгаагийн нэг илрэл.
-Та залуучууддаа хандаад нэг сайхан уриалга хэлээч?
-Тун удахгүй сонгууль болох гэж байна. Тийм учраас би залуучууддаа хандаж нэг уриалга хэлье. Өнөөдөр бид зөв Ерөнхийлөгч сонгох хэрэгтэй байна. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдэл, эдийн засаг гээд олон зүйлтэй салшгүй холбоотой. Тийм учраас саналаа өгч, сонголтоо зөв хийгээрэй. Яагаад гэвэл, өнөөдөр улс төрд байгаа хүмүүс хэчнээн жил биднийг хуурч байгаа билээ.
Та бүхний амьдрал сайхан болно, бид бүтээнэ, хөгжүүлнэ гэх мэтээр олон зүйл ярьж гарч ирсэн. Харамсалтай нь өнөөдөр байдал хэвэндээ л байна. Дээрээс нь өрсөлдөгчөө хэтэрхий их харлуулж байна. Би мэднэ, Баттулга бол хэзээ ч Монголын ард түмний мөнгийг шамшигдуулах хүн биш. Бид бүгдийн л адил хар бор амьдралаас гарч ирж, өдийг хүртэл өөрийн хүч хөдөлмөрөөрөө энэ их баялгийг бүтээсэн. Ард түмэнд хор болохоор бизнес нэгийг ч хийгээгүй. Дандаа л иргэдэд хэрэгтэй бизнес хийж ирсэн. Монголыг хөгжүүлэх сонирхолтой, сэтгэлтэй, зүтгэлтэй, бүтээлч хүн.
эх сурвалж: Монголын мэдээ сонин