Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэнэт-Овоотын төмөр зам, Овоотын нүүрсний уурхайн төсөл байгаль орчны үнэлгээ хийлгээгүй хууль зөрчсөн гэв

 

Эрдэнэт-Овоотын төмөр зам, Овоотын нүүрсний уурхайн төсөл байгаль орчны үнэлгээ хийлгээгүй хууль зөрчсөн гэвӨнөөдөр “Хөвсгөл Нутгаа Хамгаалъя” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар, “Босоо хөх Монгол” хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Э.Төмөрхуяг нар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийв.

Хөвсгөл аймгийн удирдлагууд 2013 онд нийт малынхаа 45% бэлчээрлэдэг, хүн амын 38% оршин суудаг аймгийн газар нутгийн 35%-г буюу  мал аж ахуйн хамгийн гол бүс нутгаа уул уурхайн бүс болгожээ. Үүнийг ямар судалгаан дээр үндэслэсэн, тухайн бүс нутгийн малчдын эрх ашиг, байгаль экологийн доройтлыг хэрхэн тооцсон нь тодоргүй бус байна гэлээ.

Зураг№1. Бүс хуваасан байдал. Нортерн Рейлвейс ХХК-ний вэб сайтнаас авав.

Тухайн бүс нутагт хэдэн жилийн өмнө шүүхдэлцэж  байсан Мөрөн хотынхны эрүү мэндэд аюул учруулах магадлалтай гэх фосфоритын орд,  Дэлгэрмөрөнгийн эхэнд оршиж буй зэс молибдений томоохон орд, цэвэр усны ундарга мөнх цэвдэг бүхий Овоот, Нурамт гэх ордууд, нүүрсний судлууд байдаг  гэв.

Зураг№2. Тухайн бүс дэх уул уурхайн ордууд.

Хамгийн гол нь Овоотын ордын төслийг хэрэгжүүлэгч Аспайр Майнинг компани, төмөр замын Нортерн Рейлвейс компаниуд байгаль орчны үнэлгээ хийлгээгүй, хянуулаагүйг БОАЖЯам баталсаар байхад үйл ажиллагаагаа эхэлсэн ажээ. Мөн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод ороогүй чиглэлд барихаар зөвшөөрөл олгосон, төмөр замын концессын нөхцлийг нь хууль зөрчин “уралдаант шалгаруулалт явуулах” байсныг “шууд гэрээ байгуулах” болгосон, төмөр зам барих, ашиглах, төмөр замаар тээвэр хийх, барьцаалах, санхүүжүүлэх бүх эрх мэдэл ганцхан БНХАУ-н мэдэлд очиж үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх,  тухайн уурхай нь Увс нуурын хамгийн том цутгал Тэсийн голын эхэн хэсгийн 60 гаруй булаг шанд, гол горхитой хэсэгт байгаа зэрэг хууль зөрчсөн үйлдлийг дурьдлаа.

Зураг.3 Хөвсгөлийн уул уурхайн бүсийн зөвхөн усны нөөцөд нөлөөлөх байдал

Дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу байгаль орчны үнэлгээгүй үйл ажиллагаа явуулвал  “Банк, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын байгууллага нь байгаль орчин болон нийгэм, хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар санхүүжүүлэх, зээл тусламж олгохгүй байх үүрэг хүлээнэ.”  гэсэн заалтын дагуу хариуцлага хүлээлгэдгийг дотоод гадаадын санхүүжүүлэгч банкууд, хөрөнгө оруулагчдад санууллаа.

Малчдын хотыг харлуулдаг “Хаан” банк
Малчдын хотыг харлуулдаг “Хаан” банк
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.