Оюунлаг багачууд маань Монголын маргаашийн эзэд билээ. Тиймээс ч хүүхэд багачуудынхаа оюунд хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж буй “Оюуны Матриц” академийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг бид уншигчдадаа хүргэж байгаа. Тэгвэл энэ удаа ой тогтоолт, хурдан уншилтын багш Б.Мөнхболдын ярилцлагыг хүргэж байна. Тус академи анх удаагаа хүүхдийн ангидаа элсэлт авах гэж байгаа тул эцэг эхчүүд та бүхэн бидний ярианд анхаарлаа хандуулна уу.
–Сайн байна уу? Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Б.Мөнхболд гэдэг. “Оюуны Матриц” академийн ой тогтоолт, хурдан уншилтын багш. Цаашдаа уг хичээлээ орохоос гадна хүүхдийн ангийн багшаар ажиллах гэж байна.
-Танай сургалтыг ой тогтоолтын арга техникийг эзэмшүүлдгээрээ бусдаас онцлог гэдгийг уншигчид маань хэдийнэ мэддэг болсон. Харин анх удаагаа хүүхдийн ангидаа элсэлт авах гэж байгааг сайн мэдэхгүй байгаа байх. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
-Тиймээ бид хүүхдийн ангийнхаа хамгийн анхны элсэлтийг авч эхэлсэн. Монголчууд эртнээс ярьдаг шүү дээ. Хүүхдийг 1-6 нас хүртэл нь хаан мэт хүндэлж, хатан мэт сурга хэмээн захидаг. Тиймээс ч бид маш олон судалгааны дүнгээр, сургалтын арга барил болоод системээ боловсруулж, 4-7 насны бяцхан дүү нараа угтаж авахад бэлэн болоод байна.
–Танай сургалтанд сурснаар хүүхдүүд ямар чадвар эзэмшээд төгсөх вэ?
-Монгол хэлнийхээ 35 үсгийг зааж, нүдлүүлэх, үг унших, үг тогтоох, 1-100 хүртэл тоолж сургахын зэрэгцээ арифметик үйлдэл болох хүрд зэргийг заана. Мөн дээрээс нь бид 4-6 настай хүүхдүүдэд пионика, бишгүүр хөгжим зааж хөгжмийн боловсролд нь маш их анхаардаг. Ингэснээр хүүхдүүд маань 2-3 хөг ая сураад төгсөх боломжтой болно.
– Насны хувьд зарим нь тогтвортой ч сууж сураагүй, анхаарлаа бүрэн төвлөрүүлж чадахгүй хүүхдүүд ирэх байх. Эдгээр хүүхдүүдэд боловсрол, мэдлэг олгоно гэдэг амаргүй ажил болов уу? Энэ тал дээр танай зүгээс хэр анхаарч ажиллаж байгаа вэ?
– 4-5 настнууд дээд тал нь 15 минут сууж анхаарлаа төвлөрүүлж чаддаг гэсэн судалгаа бий. Үсэг, тоогоо мэдэхгүй хүүхдүүдэд энэ богино хугацаанд хурдан түргэн заана гэдэг их хэцүү ч бид судалгаагаар хэрхэн үр дүнтэй сургах талаар арга техникийг нь бүрэн судалсан. Анх сурч байгаа хүүхдэд нэг үсгийг бичүүлэх гэж бараг 15 минут болдог. Учир нь булчингаа ажиллуулж бичдэг тул хүүхдүүд маш амархан ядардаг.
-Тэгвэл сургалтын гурван цагийн хугацаанд багш нар хүүхдийн анхаарлыг хэрхэн татаж, залхаахгүйгээр хичээлээ сонирхолтой байлгах ямар арга барилыг ашигладаг вэ?
-Хүүхдийн анхаарал төвлөрөлтийн хугацаа болох 15-20 минутанд бид чухал гэсэн хичээлээ заагаад 10 минут хөдөлгөөнт бүжиг буюу амрах цагийг нь өгдөг. Манай сургуульд хүүхдүүд чөлөөтэй босч суугаад суралцах эрхтэй тул хүүхдээ аль болох өөр юм хийлгэж байгаад дахин анхаарал нь төвлөрөхөөр хичээлээ заах арга барилыг бид баримталж байгаа. Хүүхэд үнэхээр ойлгохыг хүссэн зүйлээ маш хурдан сайн ойлгодог.
–Нэг анги хэдэн хүүхэдтэй байх вэ? Мөн хичээлийн цагийн хуваарийн тухайд?
-Манай сургалтын гол зорилго бол үр дүн учир нэг ангидаа дээд тал нь 15 хүүхдийг хамруулж гурван багш хичээл заана. 4-5, 6-7 нас гэсэн 2 төрлийн ангилалтайгаар 7 хоногийн 5 өдөр, өдөрт 3 цагаар хичээл орно. Гурван цагаас хэтрээд ирэхээр хүүхдийн ачаалал нэмэгдэж ядардаг тул цөөхөн цагаар сонирхолтой байдлаар хичээлээ заадаг.
-Сургуулийн насны буюу 6-7 настнуудад зориулсан сургалтын системд юу юу багтах вэ?
-Манайх бүх сургалтаа ой тогтоолтын аргачлалаар явуулдаг. Хичээлээс хоцорсон хүүхдүүд бол ой тогтоолтын аргачлалаас хамаарч бусад хүүхдүүдээс илүү гарах боломжтой байдаг. Аливаа зүйлийг ой тогтоолтын аргаар маш хурдан хугацаанд хүнд эзэмшүүлэх чадварыг олгож өгдөгөөрөө хамгийн давуу талтай. Тэгэхээр сургуулийн насны хүүхдүүддээ IQ сэтгэхүй хөгжүүлэх ой тогтоолтын дасгалуудаас, үг унших, авиагаар нь зөв салгаж унших зэрэг дасгалуудыг орж байгаа. Мөн бид хөгжмийг ерөөсөө орхихгүй. Яагаад хөгжмийн боловсролыг илүүтэй их анхаараад байгаа вэ гэхээр хөгжмөөр дамжуулан хүүхэд ёс суртахуунтай болдог. Нэг гоё үг бий. Хөгжим тоглодог хүн хэзээ ч хулгай хийдэггүй. Уян зөөлөн, бусдыг хайрлах, энэрэнгүй сэтгэлтэй, маш их мэдрэмжтэй болдог гэж. Мөн оюуны спорт болох шатрын хичээлийг заахаар тусгасан байгаа.
–Хичээлийг ямар сурах бичиг дээр тулгуурлан заах вэ? Цаашлаад хүүхдүүдийн оюун ухаанд өөр бусад ямар хөрөнгө оруулалт хийхээр зорин ажиллаж байна вэ?
-Ном сурах бичгийн хувьд эндээс бүрэн хангагдана. Цаашдаа манай сургууль хүүхдэд зориулсан дасгал ажлын номнууд зэрэг сурах бичгийг худалдаанд гаргана.
-Зуны улирал эхэлж байгаа тул эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ амралтын хугацаанд мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх, оюунд нь хөрөнгө оруулах зорилготой сургалтуудыг ихэд сонирхдог. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?
-Энэ их зүйлийг сураад хүүхэд ядрахгүй юу? гэж эцэг эхчүүд маань бодож магадгүй. Ерөөсөө огтхон ч тийм зүйл байхгүй. Хүүхэд хүсээгүй зүйлээ хийх юм бол маш их ядардаг. Дуртай хичээл дээрээ суухаар маш их баярлаад улам илүү хичээлттэй болдог. Бид хамгийн чухал нь сургалтаа явуулж эхлэхийн өмнө ихээхэн судалгаан дээр үндэслэж энэ сургуулийг байгуулан ажиллаж байгаагаас гадна хүүхдийг зөвхөн сургалтаа дуусгаад орхичих биш цаашид урьж хамтарч ажиллаж сургуулийнхаа тамирчин болгохын тулд, Монголынхоо ирээдүй хойчийг тал бүрээс нь цогцлоон хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.
Ярилцсанд баярлалаа.
Оюуны матриц академи, Peace tower 15-р давхарт 1504 тоот
Харилцах утас 89102424 91442468 99328600