Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Ард иргэдийн анхааралд. Сүүлийн үед урин дулаан цаг ирж байгаатай холбоотой эрүүл ахуй чанарын шаардлага хангахгүй газар мах бэлтгэх ажил ихэслээ. Түний нэг нь энэхүү СМАШ нэртэй мах бэлтгэх газар болно. Сонинохайрхан дүүрийн 22-р хороо буюу Тахилтад хүнсний дэлгүүр ажилуулах зориулалттай байгаад хаагдсан энэхүү газар, хууль бусаар түүхий мах бэлтгэж байсан нь илэрлээ. Ажлын байрны дүгнэлт байхгүй, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг ноцтой зөрчсөн, зориулалтын бус ажлын байранд үйл ажиллагаа явуулсан, ажилчид нь эрүүл ахуйн ямар нэгэн шинжилгээнд хамрагдаагүй, энгийн хувцастай, зориулалтын бус гялгар уутанд савалж байсан зэрэг маш олон зөрчилтэй 100 гаруй тонн мах бэлтгэн иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлэх гэж байжээ. Бохир орчинд бэлтгэсэн түүхий махнаас болж нийтийг хамарсан шар, гэдэсний төрөл бүрийн халдварт өвчин гарах магадлал өндөр юм. Тухайн газрыг мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлэн үйл ажиллагааг түр зогсоон, лацдаж битүүмжилсэн боловч нууцаар худалдаанд гаргах магадлалтай. Иймд хүнсний захуудын удирдлагууд, ард иргэдэд СМАШ нэртэй бэлтгэсэн махыг борлуулахгүй байх, хүнсэнд хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

ХОББИ: Монголын түүх болон үлдсэн сонинуудын зөвхөн анхны дугаар 1300 гаруй бий
ХОББИ: Монголын түүх болон үлдсэн сонинуудын зөвхөн анхны дугаар 1300 гаруй бий
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА