Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЯАМДУУД ТӨСВӨӨ ХЭДЭЭР НЭМЭВ

ЯАМДУУД ТӨСВӨӨ ХЭДЭЭР НЭМЭВМонгол Улсын 18 иргэн тутамд нэг төрийн албан хаагч ногдож байгааг судалгаа гарчээ. Олон улсын жишигт нэг төрийн албан хаагчид 100 хүн ногддог. Тухайлбал, манай хойд хөрш ОХУ-д нэг төрийн албан хаагчид 150 хүн ногддог. Нэг үгээр нэг төрийн албан хаагч энэ тооны хүмүүст төрийн үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй. Харин манай төрийн албан хаагчид хэд дахин бага хүнд төрийн үйлчилгээг хүргэж байна. Гэвч иргэдийн зүгээс  төрийн албан хаагчийн үзүүлж байгаа үйлчилгээнд дүн тавьсан судалгааны дүнг энд цухас хүргэе. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар иргэдийн 11,8 хувь нь л  “Төрийн үйлчилгээг хангалттай, хүртээмжтэй авч  байна” гэсэн хариултыг өгсөн байна. Харин төрийн албан хаагчдын 81,6 хувь нь “Бид иргэдэд хүртээмжтэй чанартай үйлчилгээ өгч чадаж байгаа” гэсэн хариултыг өгчээ. Энэ хоёр судалгааны хариулт болох тоо нь 70 гаруй хувийн зөрөөтэй байна.  Нэг үгээр гишүүдийн шүүмжлээд байдаг төрийн данхар бүтэц иргэддээ хүрч үйлчилж чадаж байна гэвэл өрөөсгөл ойлголт юм.

УИХ өчигдрөөс эхлэн ОУВС-ийн зөвлөмжийн тусган, боловсруулж өргөн мэдүүлсэн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхлээд байна. Төсөлд тусгагдсан 7 төрлийн татвар нэмэхээр оруулж ирсэн. Үүнтэй уялдан УИХ-ын гишүүдийн зүгээс өөрсдийн байр сууриа илэрхийлж байв. Тухайлбал “Энэ татвар нэмснээр 200-аад тэрбум төгрөг хэмнэсэн тооцоо гаргаж. Гэвч эргүүлээд энэ төсвийн тодотголдоо 200-аад тэрбум төгрөгийн Ерөнхийлөн захирагч нарын зардлын нэмсэн байх жишээтэй. Төрийн данхар бүтцийг багасга гээд байна. Нэг төрийн албан хаагч 20 хүнд төрийн үйлчилгээг хүргэдэг болгоход  л 200-аад тэрбумыг төсөвтөө оруулна. Төсвийн зардлаа таван хувиар багасгахад 450 тэрбумыг олох боломжтой” гэсэн байр суурийг илэрхийлж байв. Гэвч төсвийн ерөнхийлөн захирагч нар цомхон бүтцээр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх талаар ямар нэг алхам хийсэнгүй. Харин данхар бүтцээ хэвээр нь үлдээж, төсвийн тодотголд нэмж хөрөнгө суулгасан талаарх мэдээлэлд иргэд  шүүмжлэлтэй хандаж байна.

Тэгвэл Ерөнхийлөн захирагч нарын зардал нэмэгдсэн асуудалд Ерөнхий сайд өчигдөр дараах тайлбарыг өглөө. Сайд нарын зардал нэмэгдсэн нь “Хөгжлийн банк”-аас урьд нь санхүүжүүлсэн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зардлуудыг бүгдийг нь төсөв рүү эргүүлж татаж оруул ирсэнтэй холбоотой. Ингэж оруулж ирэхдээ салбар, салбар дээр нь нэмэгдүүлсэн гэдгийг хэллээ. Жишээ нь, Зам тээврийн хөгжлийн сайд дээр 99 тэрбум, Барилга хот байгуулалтын сайд дээр 56 тэрбум, Эрчим хүчний сайд дээр 16 тэрбум гэх мэтчилэн 172 тэрбум  төгрөг үндсэндээ Хөгжлийн банкнаас урьд нь санхүүжүүлсэн байсан төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр оруулж ирсэн. Мөн зарим зардлуудыг нэмсэн талаарх мэдээллийг ч өгч байв. Тухайлбал БСШУС-ны сайдын багц долоо,  Зам тээврийн ийн сайдын багц арав, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын багц гурав,  Эрүүл мэндийн сайдын багц тав тэрбум төгрөгөөр тус тус  нэмэгджээ. Энэ нь урсгал засвар хийхэд зарцуулах нийт 39 тэрбум төгрөгийн зардал юм байна.  Мөн зарим яамд дээр гадаад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой Монголын талаас хийгдэх  санхүүжилтийг нэмж тусгасан байх.  Харин ХХААХҮ-ийн сайд багц дээр “Атрын 3” аяныг хэрэгжүүлэх хүрээнд зардал нэмсэн байна. Нэг үгээр Шадар сайдаас бусдынх нь төсөв нэмэгдсэн гэдгийг онцолж байв.

 

Olloo.mn

Ширээний теннисний “Mongolia cup-2017”олон улсын анхдугаар тэмцээн болно
Ширээний теннисний “Mongolia cup-2017”олон улсын анхдугаар тэмцээн болно
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.