Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль бусаар загас агнахыг хориглов

Хууль бусаар загас агнахыг хоригловАмьтны тухай хуульд заасны дагуу жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 15-ы өдрийг хүртэл загас барихыг хориглодог билээ. Учир нь энэ үеэр загасны үржлийн эд оргил үе байдаг байна. Энэ хоёр сарын хугацаанд загас нь 20 дахин үрждэг ажээ.

Манай оронд 11 овгийн 36 төрөл, 70 гаруй зүйлсийн загас бий. Эдгээрийн 30-аад нь агнуурын загас бөгөөд Хойд мөсөн далай, Номхон далай болон Төв Азийн гадагш урсгалгүй гол, нуурын ай саваар тархсан байдаг. 2016 онд манай оронд 10 мянга гаруй загасыг ахуйн зориулалтаар агнасан.

Иймээс хуульд заасан хугацааг дуустал загас агнахгүй, зарахгүй байхыг Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-ийн Монгол дахь салбараас уриалжээ.

Идэр суманд юу болов...
Идэр суманд юу болов...
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн тавцанд хүчтэй гарч ирэхдээ өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч, “хуучин тогтолцооны хонгилыг нураагч” гэсэн дүрээр ард түмэнд таниулсан.