Түрүүч нь Идэр суманд юу болов... /1/
Д.ОЮУНЧИМЭГ
Нийслэлээс 984 км-ийн зайд оршихЗавхан аймгийн Идэр сумыг зорьсонюм. Тосонцэнгэлээс эхлэн бага зэрэгхүйтний эрч чангарсан ч өвлийнхүйтнийг яаж гүйцэх билээ. Өдөртөө цаснь хайлмагтан шалбаагтана. Шөнөдөөхөлдөж мөстөнө. Хөдөөд төлийн дууцангинаад, хэн хүнгүй л дор бүрнээундарсан их ажилтай сууна. Архангайаймгийн Цахир сумаас өглөө 06:00 цагтгарч давхисаар үдээс өмнө 10:30 орчимИдэр суманд очив. Сумын нутгийнудирдлагын ордны үүдээр хүмүүсхолилдоно. Удирдлагуудтай уулзахаархотоос хэвлэлийнхэн очжээ. Хэсэгхугацааны дараа сумын Засаг даргаболон Тамгын газрын даргатай уулзсанюм. Болсон явдлын талаар тэдний байрсуурийг сонирхлоо. Сумын удирдлагынзүгээс хуулийг хэрэгжүүлэх үүднээстушаал шийдвэр гаргаснаатайлбарлалаа. Талийгаач “С.Т”-гажлаас чөлөөлөх шийдвэрийг Тамгынгазрын дарга Д.Батчулуун гаргасанбайна. Тэрээр “Ийм зүйл тохиолдсондгүнээ харамсч байна. Бидний хувьдэмгэнэлтэй явдал боллоо. Уг нь Төрийналбаны төв зөвлөлийн 90 дүгээртогтоолыг үндэслэн энэ томилгоогхийсэн. Миний өмнөх Тамгын газрындарга энэ ажлын байрыг зарлуулахаараймгийн төрийн албаны зөвлөлд хүсэлтгаргасны дагуу төрийн албаны шалгалтзарласан байдаг юм. Тус шалгалтадгурван хүн орсноос гуравт нь талийгаач “С.Т” орсон юм билээ. Ингээд төвзөвлөлөөс Н.Нямжавыг ажилд томилохшийдвэр ирсэн ч тухайн үеийн дарганар “С.Т”-г ажилд томилсон байдаг. Ингээд шалгалтад нэгээр гарсанН.Нямжавын гомдлын дагуу аймгийнсалбар зөвлөлөөс ирсэн албан бичгийг үндэслэн томилгоо хийх тушаалыг гуравдугаар сарын 14-нд гаргасан” хэмээн тайлбарлалаа. Төрийн албаны тухай хуулийн 17.3-т “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэйиргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэсдарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангажбайгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэжзаасан байдаг. Энэ дагуу томилгоо хийсэн ажээ. Тиймээс хууль зөрчсөн зүйл огт байхгүй гэдгийг ЗДТГ-ын даргаД.Батчулуун хариуцлагатайгаар мэдэгдлээ. Харин энэхүү 90 дүгээр тогтоолд дөрвөн зүйлийн заалтыг дурьдсанатал хоёр дахийг нь үндэслэл болгосон нь буруу шийдвэр байсныг Идэр сумын иргэн Б.Цэнгэл хэлсэн юм. Түүнийтайлбарлаж буйгаар хамгийн өндөр оноо авсан хүнийг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн боловчгурав дахь хэсэгт нь ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхийг нягтлахыг заасан байна. Гэтэл энэ заалтыг харгалзажүзэлгүй ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо хийсэн хэмээн сумын удирдлагуудыг буруутгаж байгаагаа хэлэв. Учирнь одоо томилогдсон Н.Нямжавын нөхөр Д.Болдбаатар нь сумын Засаг даргын орлогч, Санхүүгийн албаны даргаТ.Сэлэнгэтэй эгч дүүсийн хүүхэд, бүр сайн ярьвал Засаг дарга Х.Баярмаатай ураг төрлийн холбоотой гэв. ТиймээсТамгын газрын дарга асан Ж.Мэндбаяр аймгийн төрийн албаны салбар зөвлөлд “Н.Нямжав нь Санхүүгийналбаны дарга Т.Сэлэнгэтэй төрсөн эгч, дүүсийн хүүхдүүд тул ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд, талийгаачийгтүр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байна. Тиймээс тодорхой зөвлөмж, чиглэл өгөхийг танайбайгууллагаас хүсч байна” гэсэн хүсэлтийг хүргүүлснийг баримтаар харууллаа. Харин Завхан аймгийн төрийналбаны зөвлөлийн салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга П.Мөнхзаяа “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэхалбан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл, садангийн хүн нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол хориглоно. Харин сумын санхүү, төрийнсангийн мэргэжилтэн Тамгын газрын даргын шууд удирдлагад ажиллах учраас Санхүүгийн албаны даргатай ашигсонирхлын зөрчил үүсэхгүй” гэв. Өөрөөр хэлбэл, Төрийн сангийн мэргэжилтэн хөрөнгө мөнгө захиран зарцуулахбуюу нэг, хоёрдугаар гарын үсэг зурдаггүй. Засаг даргын орлогч болон санхүүгийн албаны даргатай хамааралгүйаж. Төрийн сангийн мэргэжилтэн бол Төрийн захиргааны албан тушаалтан тул Төрийн албаны тухай хуулиар эрхзүйн байдлыг нь тодорхойлох бөгөөд түүнийг томилдог, чөлөөлдөг, ажлын үр дүнг нь тооцдог буюу шуудзахирагдах, шууд хяналт тавих албан тушаалтан нь Тамгын газрын дарга байна. Санхүүгийн албаны даргатөсвийн мэргэжилтэн, нягтлан бодогч нараа мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зохицуулалтыг Засгийнгазрын тогтоолд заажээ. Ер нь “ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй хамаарал бүхий этгээд” гэж хуульд заасанбайна. Үүнээс харвал сумын Засаг даргын орлогч болон санхүүгийн албаны дарга нь төрийн сангийнмэргэжилтэнтэй ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй хэмээн аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлалбан бичиг хүргүүлсэн аж.
Ингээд өнгөрсөн сарын 14-нд Тамгын газрын дарга Д.Батчулуун төрийн албаны тухай хуулийн 17.3, 17.6-гүндэслэн Б-02 тоот тушаал гаргасан байна. Тушаал гарахаас өмнө ирсэн бичиг баримтыг талийгаачид танилцуулжбайжээ. Тухайн үед амьдралын зовлон, жаргалыг ярьж байсан ч албан ёсоор хүсэлт гаргаж байгаагүй хэмээнтэрээр хэллээ. Гэсэн хэдий ч хуулийн дагуу шийдвэр гарч байгаа учраас талийгаач “Би ажлаа өгөх нь зөв юмбайна” гэж ярьж байсан тухай мэдээллээ. Тэрээр “Миний хувьд хуулийн дагуу тушаал гаргасан. Хууль, шүүхийнбайгууллага шалгаж байгаа учраас тодорхой дүгнэлт, шийдвэр гаргах болов уу. Ер нь хууль, шүүхийн шийдвэргараагүй байхад хэн нэгнийг буруутган олон нийтийг хамруулан улстөрүүлж байгаад харамсч байна” гэв. Талийгаачнь улсад 28 жил тасралтгүй ажилласан байна. Ингэхдээ төрийн үйлчилгээний албан хаагч байсан бөгөөд өнгөрсөн 2015 оноос төрийн жинхэнэ албан хаагч болсон ажээ.
Өнгөрсөн лхагва гаригт Завхан аймгийн Идэр сумын иргэд удирдлагуудынхаа буруу шийдвэрийн улмаас төрийналбан хаагч амиа алдсан хэмээн буруутгаж огцрохын шаардан жагсаал зохион байгуулсан байна. Энэ үеэрээ “Манай намын гишүүн, туршлагатай боловсон хүчнийг намын харъяалалаар ялгаварлан ажлаас халах хууль бусшийдвэр гаргасан тухай” жагсаалд оролцсон МАН-ын гишүүд хэлж байсан аж. Харин үүнийг зарим эх сурвалжүгүйсгэн төрийн жинхэнэ албан хаагч намын харъяалалгүй байх ёстой. Тиймээс байдлыг хурцатган шоудаххэрэггүй гэдгийг сануулж байв. Ер нь сумын иргэд хэтэрхий намчирхал, улстөржилтөөс үүдэн хүний амь насхохирсонд харамсч буйгаа хэлж байлаа. Мөн нутгийн иргэд айдастай байгаагаа нуусангүй.
Тухайлбал, энэ нутгийн иргэн Г.Ариунаа “Талийгаачид ийм явдал тохиолдсонд үнэхээр харамсч байна. Би ч басөнгөрсөн арваннэгдүгээр сард ажлаасаа халагдсан. Миний хувьд Ус цаг уурын газарт Усны харуулын ажил<span style="font-family: Arial, sans-se