Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Манай нам бүлэг фракц гэдэг юманд идэгдэж дууссан”

“Манай нам бүлэг фракц гэдэг юманд  идэгдэж  дууссан”АН эрх барьсан өнгөрсөн жилүүдэд хариуцлагатай албуудыг хашиж байсан хүмүүсийн нэг бол С.Ламбаа. Тэрбээр одоо  АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүний хувиар намдаа хүчин зүтгэж байгаа аж. Түүнчлэн С.Ламбаа эрхэм намынхаа нөхцөл байдлын талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Үнэхээр сүүлийн хэдэн жил манай нам бүлэг фракц гэдэг юманд  идэгдэж  дууссан. Гэхдээ үүнийг анх хэн нэгэн санаачлаад хийчихсэн юм биш л дээ. Манай нам байгуулагдсан цагаасаа олон намыг өөртөө нэгтгэж ирсэн  болохоор нам дотор олон толгойлогч байдаг.Толгойлогч  бүрийг дагасан хэсэг бүлэг хүмүүс байсаар ирсэн. 90-ээд оны эхээр ардчилсан хувьсгалын тулгын чулууг тавьсан  Монголын ардчилсан холбоо /МоАХ/, Ардчилсан социалист хөдөлгөөн /АСХ/,Шинэ дэвшилт холбоо /ШДХ/ түүнийг түшиглэж байгуулагдсан Ардчилсан нам, Социал демократ нам, Үндэсний дэвшлийн намын угшил манай АН-д амь бөхтэй хадгалагдаж ирсэн. Тэгэхээс ч аргагүй. Тэр хүнд үед нэг хөдөлгөөн, нэг намд итгэл үнэмшлээрээ нэгдэж, үй зайгүй нөхөрлөж явсан нөхдүүд улс төрийн намын гишүүний хувьд ч, найз нөхдийн хувьд ч дэндүү ойрхон байсан. Байсаар ч байгаа гэдгийг  би хэзээ ч үгүйсгэж чадахгүй. Гэхдээ энэ гурван хөдөлгөөн, намынхан эвсэж нэгдэж явахдаа хэзээ ч хатуу фракц бүлэглэл болж намаа салгаж бутаргаж байсангүй.  Харин ч эвлүүлэх, эмхлэх гэж зүтгэж ирсэн. Хамгийн гол нь сүүлийн үед манай намын лидерүүд албан тушаалын төлөөх амбицдаа хөтлөгдөж  намын удирдах байгууллага болох Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг хувааж янз бүрийн нэртэй бүлэглэл бий болгож, фракц гэдэг юмыг жинхэнэ утгаар нь амилуулсан. Өмнөх дөрвөн жилд манай нам төр засгийн бүх эрхийг барьж байсан ч фракцууд хоорондоо сөргөлдөж,  эцэст нь Засгийн газраа унагаад, сонгуулийн босгон дээр өмнөх сонгуульд  ялалт байгуулсан  хуулиа хүртэл өөрчилсөн. Үүнийхээ горыг 2016 оны УИХ-ын сонгуульд амсаж, МАН-д 65 суудал бэлэглэсэн. Өмнө нь 2000 онд мөн л эвсэж байж ялсан атлаа эцэст нь албан тушаалын төлөө дотроо өрсөлдөж, эцэстээ салж бутарч бие биеийнхээ эсрэг өрсөлдөөд  МАХН-д 72 суудал бэлэглэсэн  гашуун сургамж байсан. Үнэнийг хэлэхэд гишүүдийнхээ санал бодлыг сонсож, өмнөх сургамж, цаг үеэ мэдэрч тооцохгүйгээр  хэсэг бүлэг хүн дур зоргоороо авирлаж байгаа  нь ялагдлын үндэс болж байна. Ийм авир улс төрийн намд, ялангуяа лидер хэмээх нөхдүүдэд байж болшгүй зүйл.  2000 онд бид алдаагаа засаж ардчилсан хүчний таван нам нэгдсэнээр Ардчилсан нам үнэхээр хүчирхэгжсэн. Түүнээс хойш УИХ-ын, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын, Ерөнхийлөгчийн сонгуульд олон удаа ялалтын тугаа мандуулсан. Харамсалтай нь өмнөх дөрвөн жилд  дахиад л эвдрэлцэж, утга учиргүй сөргөлдөж, эцэст нь сөрөг хүчнийхээ “идэш” болж, буцаад 2000 оныхоо буурин дээр ирчихээд намаа шинэчлэх аянаа эхлүүлж байна. Бодит үнэн гэвэл ийм л байна” хэмээн ярьжээ.

Хүргэн нь ӨРШӨӨГДСӨН Н.Алтанхуягийг ч бас ӨРШӨӨЛ хүлээж байгаа юу?
Хүргэн нь ӨРШӨӨГДСӨН Н.Алтанхуягийг ч бас ӨРШӨӨЛ хүлээж байгаа юу?
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.