Н.Алтанхуяг анд найз Л.Гансүхийгээ шүүхдэж байхад шүүх хуралд нь сууж, хоригдож байхад нь очиж хамтдаа зурагаа татуулж, суллагдсаных нь дараа хамтдаа караокедоод л анд найзууд ямар байдгийг сүрхий харуулаад байсан. Харин хүргэн дүү Г.Дэнзэнгээ таван өдрийн турш шүүгдэхэд огт үзэгдсэнгүй. Уг нь яах аргагүй л хүргэн дүү нь юм билээ. Тэгэхээр хүргэн дүүгээ анд найзаасаа доогуур үзчихэв үү, аль эсвэл шүүх хуралд нь суувал хэргийнх нь хамсаатан гэж ойлгогдоно гэж бодсон уу. Ямартай ч хүргэн хүүгээ тэр хэрэгсэхгүй байгаа харагдав.
За тэгээд хүргэн Г.Дэнзэнг гэм буруутайг шүүх тогтоолоо. Г.Дэнзэнг давтан үйлдлээр бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, ААНБ-ын өмчийг завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг удирдан зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, нийтдээ 9 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн ч, шүүгдэгч Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар тус бүрт оногдуулсан нэмэгдэл болон үндсэн ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүллээ.
Тэгснээр Г.Дэнзэн 3 жил 6 сарын ял эдлэхээр болов. Үүнээсээ хоригдож шалгагдсан хугацаагаа хасахаар суугаад гарах хугацаа нь улам богиносч байгаа юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 510 дугаар зүйлийн 510,1-д зааснаар шүүгдэгч Г.Дэнзэнгээс 137,116,300 төгрөг гаргуулж Сангийн яаманд, 5,535,164,509 төгрөгийг Г.Дэнзэн, Д.Баярмаа нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Эрдэнэс таван толгой ХК-д олгохоор шүүх шийдвэрлэсэн байна. Тэгэхээр “Говь повер” компанийн тендерт Г.Дэнзэн нөлөөлснийг шүүх тогтоожээ. Энэ асуудал Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулах томоохон үндэслэл болж, чуулганы танхимд яригдаж байсныг эргэн сануулахад гэмгүй байх. За харин шүүхийн шатанд Г.Дэнзэн буруутай нь тогтоогдсон ч, өршөөлд хамрагдлаа.
За тэгээд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд ч АТГ-т шалгагдаж буй. Хэрэвзээ хуулийнхан түүнтэй холбоотой тендерүүдийн хэргүүдийг шүүхийн шатанд хүргэж, шийдэхдээ хүрвэл ӨРШӨӨЛ түүнийг хүлээж байж болох харагдаж байна. Гэхдээ тэгээд ял сонссон улстөрч байх цаашдын