Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сеожүүн ложистикс монголиа” МОНГОЛ РУУ ЧИНГЭЛГИЙГ ИНГЭЖ ЗӨӨДӨГ

Б.ДАМДИН

БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Сеожүүн ложистикс монголиа” ХХК 20, 40 тоннын чингэлэг оруулж иржхудалдаалдаг тухай бид өмнө нь мэдээлж байсан. Ингэхдээ гааль дээр бүрдүүлэлт хийхдээ буцааж гаргана гэжтатвар нуудаг байж болзошгүй тухай мэдээллийг хүргэсэн билээ.

Тэгвэл “Сеожүүн ложистикс монголиа” ХХК нь 2016 оны нэгдүгээр сарын 4-нөөс арванхоёрдугаар сарын 28-ныгхүртэл 370 гаруй удаа чингэлэг импортоор оруулж иржээ. Ингэхдээ нэг удаад 1-99 хоосон, эсвэл хуучин чингэлгийгоруулж ирдэг байна. Харин дээрх нэг жилийн хугацаанд лав нэг ч  чингэлэг буцаагаагүй байна.

Түүнчлэн тус компани Японы “Seo Joong Logistics” Co.,ltd, “Шандоног Интернатионал Транспорта”, БНХАУ-ын “Shanghai Hyundai Elevator”, “Дуншен”, “Тяньжин SJ международное транспортное агенство”, “Экспедиторскаяком.с ограниченной Ответственностью”, “Шандоног Ландбридже Интернатионал Транспорта”, “Тяньжинмеждународное транспортное агент”, БНСУ-ын “Suchjou”,   “Shinji” Co.,Ltd, “Shinji Global” Ltd, “Sits Logi Korea” Co.,Ltd, “Artsanr” зэрэг газраас хоосон чингэлгүүдээ оруулж ирдэг юм байна.

Сануулахад, Сеожүүн ложистикс монголиа” компанийнхан төмөр замын дагалдах бичгийг сольж, чингэлгийгбуцааж гаргана гээд гаалийн бүрдүүлэлт хийдэг.

Энэ нь шууд утгаараа Монгол Улсын гаалийн байгууллагыг хуурахаас гадна, цаашилбал Монгол Улсын хуультогтоомжийг ноцтой зөрчсөн явдал гэж болно.

Эх сурвалжийн мэдээллээр жилд 2500 орчим чингэлгийг ийн хууль бусаар борлуулсан байж магадгүй ажээ. Тускомпани чингэлгээ зарж борлуулчихаад Монгол Улсад ямар нэгэн татвар төлдөггүй.

Чингэлгийг зарж борлуулдаг манай улсын нэр бүхий иргэнээс мөнгөө бэлнээр авч каргогоор дамжуулан БНСУ руудамжуулдаг гэсэн мэдээлэл байгаа юм.

Өдгөө тус компанийн оруулж ирсэн 3000 орчим чингэлэг ТЭЦ-III станцын баруун талаас зарагдаж байгаа ажээ.

Дашрамд хэлэхэд “Сеожүүн ложистикс монголиа” ХХК нь тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад 1998-2012 оныг хүртэл БНСУ-д бүртгэлтэй SJL компанийн төлөөлөгчийн газар нэртэйгээр ажиллажбайжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ 

С.Гантогоо: Аз гэдэг хөдөлмөрлөсөн хүнд бурхнаас заяадаг бэлэг юм
С.Гантогоо: Аз гэдэг хөдөлмөрлөсөн хүнд бурхнаас заяадаг бэлэг юм
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.