Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Зоригийг хөнөөх захиалга өгсөн этгээдүүдийг шалгаж дуусаагүй байна гэв

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг буруутгаж анхан шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял оноосон билээ. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс дээрх ялыг хэвээр үлдээсэн юм. Олон нийтийн анхаарал дунд байгаа энэ хэргийн талаар хууль хүчнийхэн болон холбогдох газрууд янз бүрийн тайлбар өгсөөр байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд энэ хэрэгтэй холбоотой улсын нууцад хамааруулсан зарим баримтыг нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд ил болгосон аргагүй анхаарал татав.

Тодруубал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад "Төрийн нууцын хуулийн 21 дүгээр зүйлйн 4-т заасныг үндэслэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж буй төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрчээ.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргал "Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт "Хэрэг гардаг өдөр, аллага үйлдэхээс өмнө бид 4 С.Зоригийн гэрт очсон. Тэгэхэд хоол хийсэн байдалтай байсан. Тэр хоолноос бид 4 идсэн. Одоо санаж байгаагаар мах чанасан байсан. Тэгээд Т.Чимэгээ, Б.Содномдаржаа бид 3 Б.Булгантай тамхилсан. Бид нар тамхиныхаа үнсийг будаатай аяганд хийсэн" гэж мэдүүлжээ.

Гэвч үнэнийг мэдэхийг хүссэн ард түмэн хэргийг үйлдсэн этгээдүүд яллуулсан нь үнэн бол одоо энэ хэргийн захиалагчийг хэзээ ард түмэнд зарлах вэ гэсэн асуулт хүлээлт байсаар байгаа юм. Хэрэгтнүүд ч хийсэн хэргээ хүлээсэн, үнэнийг мэдүүлсэн юм байх.

Тэгвэл одоо захиалагчийг нь олон нийтэд шударгаар зарлах хэрэгтэй. Улстөрийн зохиомол жүжиг биш л юм бол олон нийтэд зарлачих хэрэгтэй ч гэж шаардаж буй. Ганц амьд гэрч Б.Булган хэргийн захиалагч, гэмт хэрэгтнүүдтэй холбоотой байсан уу гэсэн асуултад прокурор Б.Батжаргал “Захиалагчийг шалгах хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэж хариулжээ.

Ямартаа ч энэ хэргийг захиалсан гэх этгээдийг шалгаж байгаа юм байна гэсэн ойлголтыг олон нийтэд прокурор нь өгчихсөн байгаа юм. Тэгэхээр зарлах өдрийг нь хүлээх л үлджээ дээ.

О.Сайхан Zaluu.com

Мосул дахь довтолгоонд 200 хүн амиа алдсан бололтой
Мосул дахь довтолгоонд 200 хүн амиа алдсан бололтой
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.