Газар зүйн давуу байрлалыг ашиглан Манжуур боомтын тээвэрлэлтийн хэмжээ олон жилийн турш Хятадын ижил төрлийн боомтуудаа тэргүүлсээр ирж. Манжуур боомт нь Хятад Оросын хамгийн том эх газрын боомт бөгөөд Өвөр Монголын Манжуурын хяналт шалгалт, хорио цээрийн газрын мэдээлснээр, 2017 оны 1-2 дугаар сард тус байгууллагын зөвшөөрөлтэйгээр Оросоос Манжуур боомтоор дамжуулан 327 мянган ам.долларын үнэ бүхий 1387 тонн ундны усыг 77 удаагийн импортоор оруулж байгаа аж.
"Байгаль нуур"-ын усыгХятадууд ундандаа хэрэглэх болсон нь ихэд таалагдаж байгаа гэнэ шүү. Тиймээс ч Байгаль нуураас хятад руу хоолой татан цэвэр ус авах төсөл хүртэл боловсруулаад байгаа аж.
Эх сурвалж: tsag.mn