Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэгдүгээр бүлгийн цустай бол бадмаараг зүүгээрэй

Нэгдүгээр бүлгийн цустай бол бадмаараг зүүгээрэйНэрт эрдэмтэн Жеймс Адамс цусны бүлгээр хүний амьдралын маш олон зйүлийг тодорхойлж болно гэж үзжээ. Гэхдээ хамгийн гол ньхоол хүнс, үнэт эдлэлийн зүйлиййг цусны бүлэгтэйгээ хослуулах нь зүйтэй аж. Тиймээс хэрэв үнэт чулуу танд ээлээ үзүүлж, сахиус болон хамгаалаасай гэж хүсвэл дараах зөвлөгөөг анхаараарай.

Нэгдүгээр бүлгийн цустай бол (0)

Энэ бол цусны анхдагч бүлэг бөгөөд бусад нь үүнээс “өрх тусгаарласан” гэж үздэг. Энэ бүлгийнхэн дэлхийн хүн амын гуравны нэг хувийг эзэлдэг. Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс зоригтой, өөрийн гэсэн үзэл баримтлалтай, идэвх зүтгэлтэй, эрх мэдэлд дурламтгай. Харин шинэ нөхцөл, хүрээлэн буй орчин, хоол хүнсэнд дасан зохицохдоо тааруухан. Тэдэнд бадмаараг, хагас үнэт турмалин, ягаан сувд, анар, шүр ээлтэй.

Хоёрдугаар бүлгийн цустай бол (А)

Хоёрдугаар бүлгийн цус хүн төрөлхтөн нүүдэл, агнуурын аж амьдралаас суурин соёлд шилжсэнтэй холбоотойгоор бий болсог гэж эрдэмтэд үздэг. Хоёрдугаар буюу А бүлгийн цустай хүмүүс дэлхийн нийт хүн амын 37 хувийг төлөөлдөг. Тэд тайван, хүлээцтэй, зохион байгуулах авъяастай, дасан зохицох чадвартай, нийтэч хүмүүс. Тиймээс маргад, нефрит, лазурит, индранил, опал, оникс, могойн нүд, хас чулуун эдлэл зүүх хэрэгтэй.

Гуравдугаар бүлгийн цустай бол (В)

Гуравдугаар бүлгийн цустнууд үндэстэн хоорондын цагаачлалын явцад үүссэн гэж үздэг. Нийт хүн амын 20 хувийг эзэлдэг В бүлгийнхэн уян хатан сэтгэлгээтэй, бүтээж,туурвих авъяас билэгтэй, үргэлж шинэ зүйлд тэмүүлж байдаг. Тэдэнд сэтгэл санааг өөдрөг болгож, дурсамжийг хөглөгч чароит, аметист, авантюрин зэрэг чулуу ээлтэй.

Дөрөвдүгээр бүлгийн цустай бол (AB)

Энэ бол хамгийн ховор бүлэг бөгөөд дэлхийн нийт хүн амын ердөө 10 хувь нь ийм цустай. Энэ бүлгийн цус бусдаас нэлээн хожуу буюу хүний дархлааны болон мэдрэлийн тогтолцооны өөрчлөлтөөс болж үүссэн гэж үздэг. Ийм бүлгийн цустай хүмүүс оньсого шиг, мөрөөдөмтгий, нээлттэй, ихэнхдэ уран бүтээлчид байдаг. Тэдэнд хоёрдугаар бүлгийнхэнтэй адил чулуунууд тохирно.

П.Анужингийн зөв хооллолт буюу мацгийн нууц нь тайлагдлаа
П.Анужингийн зөв хооллолт буюу мацгийн нууц нь тайлагдлаа
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.