“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр олны танил болсон хөтлөгч, П.Анужингийн зөв хооллолт буюу мацгийн нууц нь тайлагдлаа. Ингээд зөвөлгөөг дэлгэрэнгүйгээр хүргэе. Тэрбээр “ Мацгийг дотор нь хуурай буюу устай гэж ангилна. Хуурай мацаг нь огт юм ууж, идэхгүй байхыг хэлнэ. Анх мацаг барьж буй хүмүүст энэ арга нь эрсдэлтэй. Учир нь ихэнх хүний бие бохирдолтой тул өөрийн биеийн хор буюу бохирдлыг гадагшлуулж чадахгүй биед сөрөг нөлөө үзүүлэх нь бий.
Устай мацаг буюу сонгодог мацаг нь сайн чанарын (шүлтлэг ус) ууж 24 ба түүнээс дээш цаг болохыг хэлнэ. Мацгийг 24, 36, 48, 72 цаг мөн хэдэн өдрөөр барьж болдог. Гэвч энэ тохиолдолд зөвлөгч багшийн тусламжтай эс бөгөөс өөрөө маш сайн туршлага хуримтлуулсны үндсэн дээр мацаглаж болно. Тодруулж хэлэхэд 23 цагийн мацаг, 25 цагийн мацаг гэж үгүй билээ. Мөн өдрийн хоолноос өдрийн хоолны хооронд буюу мацаг барих өдрийн 13 цагаас дараа өдрийн 13 цаг хүртэл барих нь хамгийн тохиромжтой байдаг. 13 цагаас хойш өлсвөл усаа ууна, цангавал усаа ууна. Харин жимстэй ус, жимсний шүүс, тараг, хоормог уух, дан жимс ногоо идэхийг хоолыг хөнгөвчлөх эсвэл биеийн цэвэрлэгээ (detox) гэж нэрлэж болох юм. 24 болон 36 цагийн мацгийг улирал сар харгалзахгүй тогтмол барьж болно. Анхлан мацаглагчид урт хугацааны мацгаас илүү 7 хоног бүр 24 цагийн мацаг барих нь илүү үр дүнтэй” хэмээн зөвлөжээ. Түүнчлэн “Мацаг барих үед биед давж гаршгүй таагүй байдал үүсвэл багахан хэмжээний байгалийн рашаан, эсвэл багахан хэмжээний цэвэр зөгийн балтай ус ууна. Энэ нь арын хаалгадаж байгаа хэрэг” гэж хэлсэн байна.
Б.Пүрэвжав