Б.ЗАЯА
Генерал хэмээх эрхэм цол дэлхий дээр анх XVI зууны үеэс Франц улсад олгож эхэлснээс хойш өнөөдөр дэлхийн 200 гаруй улс оронд хэрэглэж байна. Харин манай улсад БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оныдөрөвдүгээр сарын 28-ны тогтоолоор анх Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарын 11 хүнд олгож эхэлснийг түүхэндтэмдэглэжээ. Цагдаагийн үйлсэд нэг насаа зориулан нэгэн сэтгэлээр ажилласан эрэлхэг мянга, мянган залуус бий. Тэд одоо ч үүргээ нэр төртэй биелүүлэн энхийн манаанд зогссоор байна. Монголын цагдаагийн байгууллагынтүүхэнд 17 генерал цолтон төржээ. Тэдний дундаас мөрдөн байцаах хэлтэст нэр төртэй ажиллаж төр түмнээсээхошууч генерал цол хүртсэн хоёр эрхмийг энэ дугаарт онцолж байна. Тэд бол хошууч генерал А.Думбурай, Б.Даваасамбуу нар юм.
Б.Даваасамбуу: САЙН МӨРДӨН БАЙЦААГЧ МЭРГЭЖИЛДЭЭ ҮНЭХЭЭР СОНИРХОЛТОЙ БАЙДАГ
“Цагдаагийн албаны хүнд хүчир албадын нэг нь мөрдөн байцаах алба. Мөрдөн байцаах албанд ажиллана гэдэггалын фронтод ажиллаж байгаатай адил” хэмээн хошууч генерал Б.Даваасамбуу гуай дурсчээ. Б.Даваасамбуугенерал цагдаагийн байгууллагад 1954 оноос төлөөлөгчөөр ажлын гараагаа эхлүүлж, мөрдөн байцаагч, хэлтсийндарга, газрын дарга, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын нэгдүгээр орлогч дарга хүртэл албан тушаал дэвшижажилласан эрхэм. Тэрээр ажил үйлсээрээ манлайлан 1976 онд хошууч генерал цол хүртжээ. Тэрээр энэ албанд 24 жил ажилласан хошууч генерал билээ. Цагдаагийн байгууллагад ажилласан ихэнх хугацаанд мөрдөн байцаахалбанд ажилласан зангарагтай. Мөрдөн байцаах алба гэдэг энэ байгууллагын гол нүүр царай, сонсогч бүрийнажиллахыг хүсдэг алба. Энэ тухайгаа тэрээр “Мөрдөн байцаагч хүн бол гэмт хэрэгтэй тэмцэх жинхэнэ галын фронтдээр ажиллаж байгаа хүн. Тиймээс ихээхэн зориг самбаатай, тэсвэр хатуужилтай байх шаардлагатай. Сайнмөрдөн байцаагч байхын тулд ажлынхаа утга учрыг гүнзгий ухамсарлаж ойлгосон, үнэлж хүндэтгэж чаддаг, басмэргэжилдээ үнэхээр сонирхолтой байх ёстой. Хэрэг мөрдөхдөө аль нэг талыг баримталбал нэн аюултай. Яллахба цагаатгах, хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тэгш нэг зиндаанд тавьж өрсөлдүүлэн шалгаж байжл үнэд хүрнэ” хэмээн дурсчээ.
Б.Даваасамбуу гуайд хошууч цол олгосны дараа 1978 онд төрийн хууль цаазын зөвлөх цол хүртээсэн. Мөн түүнийолон жилийн хөдөлмөрийг нь үнэлж Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Байлдааныгавьяаны одон, Цэргийн хүндэт болон түүхт ойн медалиуд, ЗХУ, Чехословак, Унгар, Герман, Куба зэрэг гадаадулсын медалиудаар шагнаж байжээ.
ЦАГДААГИЙН ИХ АЖЛЫН МАСТЕР
Хошууч генерал А.Думбурай гуай Увс аймгийн уугуул. Ажлын гараагаа тус аймгийн боловсролын салбараасэхэлсэн түүхтэй. Харин 1949 оноос аймгийнхаа Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст хэсгийн төлөөлөгчөөражиллаж эхэлсэн гэдэг. Түүнийг мэргэжлийн шилдэг мөрдөгч байсныг салбарынхан дуу нэгтэй хэлдэг билээ. Басцагдаагийн их мастер ч гэх нь бий. Тэрээр Б.Даваасамбуу генералын хэлснээр бас л галын фронтын эзэн. Эрүүгийн эрэн сурвалжлах хэлтсийн даргаар 16 жил ажилласан туршлагатай. Энэ хугацаанд амь дүйсэнадармаатай хүнд гэмт хэрэг болгонд гүйцэтгэх ажилтнаар томилогдож байж. Өөрийн төрсөн нутаг Увс аймагтаахэдэнтээ очиж хүнд гэмт хэргүүдийг илрүүлж байжээ. Тухайлбал, 1969 онд Володя гэх этгээд нэг гэр бүлийг хүйстэмтэрсэн аймшигт хэрэг гарчээ. Гэмт хэрэгтэн өөрөө оргочихож. Улаанбаатар хотоос УЦСЕГ-ын Өмчийн хэлтсийндарга А.Думбурай, Мөрдөн байцаах газрын даргатайгаа Увс аймгийг зорьжээ. Хэрэгтнийг барихын тулд цагхугацаа, мөнгө хөрөнгө хангалттай их зарцуулагдсан гэдэг. Гэвч мөрдөлтийн багийнхан уйгагүй хайсаар хэрэгтнийхолбоотон 10 хүнийг баривчлан ял шийтгэжээ. Мэдээж энэ хууль ёсоор гүйцэтгэх ажлын хувьд буруу алхам. Гэвчтухайн үеийн нийгэм, ард түмэн хэрэгтнийг олохыг шаардаж, нэг гэр бүлийг хүйс тэмтэрсэн хэргийг маш ихээрзэвүүцэн ярьж байсан гэдэг. А.Думбурай гуай нарийн арга сүвэгчлэн эцгээр нь хэрэгтнийг бариулах арга хэрэглэнэцгийг нь ятгажээ. Тухайн үед Володягийн эцэгт хоёр жилийн ял оноогоод байж. Түүнд “Олон хүнийг хөлдөө чирэххэрэггүй, өөрөө баригд” гэж ятгахыг хүсчээ. Эцэг нь ч хүүгээ ятгаж хэрэгтнийг барьсан байна.
Хошууч генерал эрүүгийн хэргийн шилдэг мөрдөгч байгаад зогсохгүй соён гэгээрүүлэгч байжээ. Түүний цагдаагийн байгууллагад хийж бүтээсэн зүйл хэмжигдэшгүй. Бүтээсэн ном туурвил маш олон. Тэрээр Монголынсэтгүүлчдийн хорооны гишүүн, түүхч, нийтлэлч. Түүний хүү хууль зүйн ухааны доктор, цагдаагийн хурандааД.Мягмарцэрэн аавынхаа талаар дурсахдаа “Цагдаагийн байгууллагын түүхийг үзэхэд миний аавын бүтээсэн, шинээр нэвтрүүлсэн, хэрэглэсэн олон арван ажил, шинэ туршлага, байшин барилга, зэвсэг техник хэрэгсэл байдагнь маш бахархууштай. Дотоодын цэргийн хүчийг анхлан нийгмийн хэв журам сахиулахад ашигласан, иргэдийг бүхнийтээр шинээр паспортжуулах ажлыг эхлүүлж дуусгасан, гадаадын иргэдийн зорчих явдалд хяналт тогтоож, визбүртгэлийн алба байгуулсан байх жишээтэй” гэжээ.