Энэ мэдээ хуучирсан буюу 2016/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам, тээврийн салбар Швейцарын Холбооны Улсын хөгжлийн арга, туршлагаас судлана

 Зам, тээврийн салбар Швейцарын Холбооны Улсын хөгжлийн арга, туршлагаас судлана

 

 

Зам, тээврийн салбар дахь Монгол-Швейцарын хамтын ажиллагааны асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жан-Жак Де Дарделийг хүлээн авч уулзлаа.

 

Энэхүү уулзалтын үеэр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын дэд бүтэц, түүний дотор тээврийн салбарт хөрөнгө оруулах, зээл санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг эрэлхийлж байгаа талаараа сайд уламжиллаа.

 

Зам, тээврийн хөгжлийн сайд “Хэдийгээр Швейцар нь хүн ам цөөн, далайд гарцгүй байдлаараа Монгол Улстай төстэй боловч мэдлэгийн эдийн засаг, үйлдвэрлэл, банк санхүү, үйлчилгээний худалдааг өндөр түвшинд хөгжүүлсэн тул дэлхийн тэргүүлэх эдийн засгийн нэг болсон. Монгол Улс нь ашигт малтмалын асар их баялагтай боловч боловсруулах салбар хөгжөөгүй, тээврийн дэд бүтэц сул хөгжсөн зэргээс болоод төдийлэн өгөөжийг нь бүрэн дүүрэн хүртэж чадахгүй байгаа тул хөгжлийн арга, туршлагаас судлах шаардлагатай байна” гэлээ. Тэрээр Монгол Улс уул уурхайн салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн тээврийн сүлжээг хөгжүүлэх томоохон зорилтууд дэвшүүлж, хоёр хөрш улсаар дамжин экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх төслүүдийг санаачлан хэрэгжүүлж байгааг Элчин сайд Жан-Жак Де Дардельд дуулгалаа.  Тухайлбал, Монгол Улс нь ОХУ, БНХАУ-тай хамтран Эдийн засгийн коридор хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирсон бөгөөд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд нийт 32 төсөл хэрэгжүүлэхээс 13 нь тээврийн салбарын төсөлд хамаарч буй.

 

Эдгээр төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд ихээхэн хэмжээний санхүүжилт шаардлагатай бөгөөд Засгийн газрын зүгээс шууд хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилт,  хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, хөгжлийн зээл, төр-хувийн хэвшлийн түншлэл гэх мэт санхүүжилтийн олон боломжит хувилбаруудыг судалж сонгоход бэлэн байгаа гэдгийг сайд Д.Ганбат хэллээ. Тиймээс төмөр зам, авто зам, логистикийн чиглэлийн төслүүдэд Швейцарын хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагууд дээрх байдлаар хамтран ажиллах боломжтой талаар дуулгасан юм. 

 

Эх сурвалж: Зам,тээврийн хөгжлийн яам

Хуучны угсармал орон сууцнуудыг дулаалах хөтөлбөр боловсруулна
Хуучны угсармал орон сууцнуудыг дулаалах хөтөлбөр боловсруулна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.