Энэ мэдээ хуучирсан буюу 2016/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЧБ-ийн холбоо бүдүүлэг танхай үйлдэл гаргасан багш дасгалжуулагчдаа хариуцлага тооцно

МЧБ-ийн холбоо бүдүүлэг танхай үйлдэл гаргасан багш дасгалжуулагчдаа хариуцлага тооцно

Монголын чөлөөт бөхийн холбооноос “Рио 2016” олимпийн үр дүнтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийлээ.

Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн А.Сүхбат, Д.Сумъяабазар болон Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Д.Дагвадорж нар оролцсон юм.

Хэвлэлийн хурлаар Монголын чөлөөт бөхийн тамирчид, багш дасгалжуулагчид Спортын нэр хүндийг унагаасан, бүдүүлэг  танхай үйлдэл гаргасан гэдгийг онцлов. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Монголын баг тамирчдыг Олон улсын тэмцээнд оролцохыг хориглосон албан бичиг илгээсэн билээ.

Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурлаас Д.Мандахнарангийн барилдааны шүүлтийг хянах ажлын хэсэг байгуулсан бөгөөд арбитрын шүүхэд хандахаа мэдэгдэв. 

Монголын чөлөөт бөхийн холбооны Ёс зүйн хорооноос Д.Мандахнарангийн багш дагсалжуулагчдад хариуцлага тооцох бөгөөд дасгалжуулах эрхийг 2 жилээр хасах, чөлөөт бөхийн үйл ажиллгаанд оролцох эрхийг хасах шийдвэр гаргажээ.

Тариаланчид ургацаа хурааж эхэллээ
Тариаланчид ургацаа хурааж эхэллээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА