Рио 2016 олимпийн наадамд хүрэл медалийн төлөөх барилдааны цагийн төгсгөлд хэт хамгаалсан барилдаан хийж, харамсалтайгаар оноо алдан ялагдсан билээ. Түүний амжилтыг үнэлж Г.Мандахнаранд Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос алтаар цутгасан медаль хийлгэж өгнө хэмээн мэдэгдээд байсан билээ. Тус холбооныхон тав хоногийн турш хандивийн аян өрнүүлж, нийтдээ 20,4 сая төргрөг цуглуулжээ.
Өнөөдөр МУГТ Г.Мандахнаранд хандивийн үеэр цугларсан мөнгийг, дурсгалын медалийн хамт гардуулан өгчлөө. Мөн “Хос гангийн оргил” ХХК-аас таван сая төгрөгийн үнэ бүхий “Мizuno” брэндийн хувцас хэрэглэлийг бэлэглэсэн байна.