УИХ-ын гишүүн Н.Учрал Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчидтойгоо хийх анхны уулзалтаа 8 сарын 26 ны өдөр Чингис Соосэ олон улсын их сургуулийн урд талбайд хийлээ. Уулзалтад тус дүүргийн 18,19,23,27,29 дүгээр хорооны иргэд оролцлоо.
Тэрээр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Надад итгэл хүлээлгэж УИХ-д сонгосныг өндөр үүрэг хариуцлага гэдгийг ойлгож байгаа ба Сонгинохайрханчууддаа чин сэтгэлээс талархаж байна. Шинэ парламент нийгэм эдийн засгийн амаргүй нөхцөлд ажлаа эхлүүлж байна. Бидэнд эдийн засгийг тогтворжуулах, ард иргэдээ ажлын байраар хангаж, орлоготой болгох, хувийн хэвшлийн бизнесийг дэмжих, томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулахын зэрэгцээ хүнээ хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, шаардлага тулгарч байна.” гэлээ.
Тус уулзалтаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал өөрийн бие төлөөлөгч Н.Ганхуягийг танилцуулж, төлөөлөгчийн газраа нээсэн бөгөөд иргэд сонгогчидтойгоо ойр ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн.
Мөн уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил эхлэж байгаатай холбогдуулан өөрийн сонгогдсон тойргийнхоо амьдралын төвшин доогуур өрхийн 500 хүүхдэд хичээлийн хэрэглэл гардууллаа.