Шинэ засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд Орос, Казакстан, Австрали, Америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудын төрийн байгууллагуудын жишгийг дагаж Монгол улсын Гадаад хэргийн яам дэргэдээ цэцэрлэг нээж яамны ажилчдын хүүхдүүдийг хамруулахаар болсон билээ. Шинээр нээгдэх цэцэрлэгийн засварын ажил өнөөдөр эхэлж Гадаад хэргийн сайд С.Мөнх-Оргил цэцэрлэгийн засварын ажлыг гардан хийж байна. Тус цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн салбар цэцэрлэг болох бөгөөд цэцэрлэгт Гадаад хэргийн яамны ажилчдын 65 хүүхэд, Эрүүл мэндийн яамны ажилчдын 10 хүүхэд нийт 75 хүүхдийг хүлээн авах аж.
Ц.Мөнх-Оргил сайд яамныхаа цэцэрлэгийг өөрөө засч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.