Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал тоон гарын үсэгтэй холбоотой мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нэхэмжлэх нэхдэг асуудал бий. Татвар дээр өртэй байна. Тиймээс татвараас нэхэмжлэх аваад, төрийн банканд тушаагаад баримтаа авчир гэдэг. Харин тоон гарын үсэг авчихвал И-Монголиа платформоос бизнесийн зөвшөөрөл хүсэхдээ гар утсан дээрээсээ тоон гарын үсгээ татаад илгээчихвэл өөрийгөө таниулчихна гэсэн үг.
Хүн бүр тооны гарын үсэг авч хэвшмээр байна. Энэ бол нийгмийн хандлагын том жишээ. Тоон гарын үсэгтэй болсноор бүх төрлийн үйлчилгээ хурдан шийдэгдэнэ. Энэ хүрээнд 120 хуулийн өөрчлөлтийг өргөн бариад байгаа.
Иргэд онлайнаар зээл авах эрэлт хэрэгцээ санхүүгийн салбарт 85 хувьтай байгаа юм. Гэтэл дансаа заавал өөрийн биеэр очиж нээлгэх талаар хуульд заасан байдаг. Өргөдөл гомдлыг заавал бичгээр гаргаж, бүх төрлийн зөвшөөрлийг ч мөн бичгээр өгөх ёстой гэж хуульд тусгасан.
Хууль батлагдвал заавал банк руу явж данс нээлгэх шаардлагагүй болно. Онлайнаар данс нээлгэж, зээл авдаг болох юм. Энэ бол механик арга биш технологийн шийдлүүд юм" хэмээв.