Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украины цэргүүд фронтын зарим хэсгээр Оросын хилд хүрснийг албаны эх сурвалж мэдээллээ

Украины армийн сөрөг довтолгоо Даваа гарагт үргэлжилж, зарим анги нэгтгэлүүд нь Оросын хилд хүрсэн тухай албаны эх сурвалж мэдээлжээ.

“Фронтын зарим хэсэгт манай чөлөөлөгчид ОХУ-тай залгаа хилд хүрээд байна” гэж Харьков мужийн захирагч Олег Синегубов өчигдөр мэдээлсэн байна.

Сүүлийн нэг хоногийн хугацаанд 20 гаруй суурин газрыг чөлөөлснөө Украины зэвсэгт хүчний жанжин штабаас бас мэдээлжээ.

Есдүгээр сарын эхээр Украины армийн эхлүүлсэн сөрөг довтолгоо амжилттай үргэлжилж, тус улсын зүүн хойд Харьков мужаас Оросын цэргийг ухраагаад байна.

ОХУ-ын батлан хамгаалах яам армийнхаа ухралтыг Донецк мужид хүчээ төвлөрүүлэн дахин хуваарилах зорилготой ажиллагаа гэж тайлбарлаж байгаа.

Украины хурдтай сөрөг довтолгоонд Оросын тал Ням гарагт Харьков мужийн цахилгаан станцууд болон бусад чухал дэд бүтцэд пуужингийн цохилт өгч хариу барьсан юм.

Сүүлд Киевийн засгийн газар Оросын цохилтын улмаас тасалдсан эрчим хүч, ус хангамжийн 80 хувийг сэргээснээ мэдээлжээ.

Оросын цохилтын дараа Ням гарагийн орой Украины ерөнхийлөгч Володимир Зеленский сошиал хуудсандаа “Та нар биднийг айлгаж, сүйтгэж, буулт хийхийг тулгаж чадна гэж бодож байна уу? Та нар үнэхээр юу ч ойлгоогүй гэж үү? Биднийг хэн болохыг ойлгохгүй байна уу? Бид юуны төлөө тэмцэж, юу ярьж байгааг ойлгохгүй байна уу? Тэгвэл миний хэлэхийг сонс! Бидний даарах, өлсөх, цангах, харанхуй бол та нартай нөхөрлөх, ахан дүүгийн барилдлагатай болохоос илүү аймаар, үхлийн аюултай зүйл биш. Бид та наргүйгээр хий, гэрэл, ус, хоол хүнстэй болж чадна” гэж бичсэн байна.

Оросын хариу цохилтын үеэр Украины есөн бүс нутагт нийт дөрвөн иргэн алагдаж, 11 хүн шархадсан тухай Даваа гарагт Украины тал мэдээлжээ.

Вашингтонд төвтэй ISW (Institute for the Study of War) судалгааны хүрээлэн Оросын тал Украины довтолгоог зогсоох нөөц хүчээр дутагдаж байх өндөр магадлалтай гэсэн дүгнэлтийг Даваа гарагт гаргасан байна.

Дайн он дамнах магадлалтай болсон ч Украины арми нэгэнт санаачилгыг гартаа авч, нөхцөл байдлыг өөртөө ашигтай эргүүлж чадсан гэж тус байгууллага дүгнэжээ.

Үүнд Өрнөдийн орнуудын нийлүүлсэн HIMARS зэрэг зэвсэг техник, тулааны хүчтэй тактик голлон нөлөөлж буйг бас мэдээлсэн байна.

Эх сурвалж: Associated Press

Дээд сургууль төгссөн 30 хүний нэг нь мэргэжлээрээ ажилладаг
Дээд сургууль төгссөн 30 хүний нэг нь мэргэжлээрээ ажилладаг
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.