Монголын хөлбөмбөгийн Үндэсний дээд лигийн тоглолтууд явагдаж байна. Өнгөрсөн тойрогт Дэрэн клуб СП Фалконс клубууд учраа тааран тоглосон. Тус тоглолт маш өрсөлдөөнтэй өрнөсөн. Уг тоглолтын үеэр Дэрэн клубийн хөгжөөн дэмжигчид Бразил улсаас ирсэн легионер тоглогчийг "Монкие" буюу сармагчин гэж хочлон орилж, бүүлсэн бол тус клубийн тоглогч О.Даваадэлгэр биеийн хэлэмжээрээ сармагчин гэж Бразил тоглогчийг доромжилсон үйлдэл гаргасан. Улмаар
"Дэрэн"-гийн О.Даваадэлгэрийг хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг нэг жилээр хасч, таван сая төгрөгөөр торгох шийдвэрийг Монголын Хөлбөмбөгийн Холбоо гаргасан байна. Мөн "Дэрэн" клубыг 10 сая төгрөгөөр торгожээ. "СП Фалконс"-ын бразил хөлбөмбөгч рүү сармагчин мэт хөдөлгөөн үзүүлж, доромжилсныхоо төлөө ийм шийтгэл хүлээлээ.
Мөн Дэрэн клубийн зүгээс уг үйлдлийн төлөө Монголын хөлбөмбөгийн холбоо болон хөлбөмбөг сонирхогчдоос уучлал хүссэн мэдэгдэл гаргаад байна.