Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Математикийн шилдэг багш нар нэгдэж өдөрлөг зохион байгуулна

Монголын математикийн шилдэг багш нар нэгдэж маш сонирхолтой нэгэн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Өнөөдөр математик нь байгалийн шинжлэх ухаан, инжерчлэл, анагаах ухаан, эдийн засаг зэрэг олон салбаруудад дэлхий даяар хэрэглэгддэг тусгай нэгэн хэл болсон. Шинжлэх ухааны бүхий л нээлтүүд математиктай холбоотой бөгөөд математикийн ихэнх судалгаанууд эрт орой хэзээ нэгэн цагт амьдралд хэрэглэгддэг. Иймээс математикийн багш нар нэгдэж эцэг эх, сурагчдад бодлого бодох арга зүй болон, математикийн хэрэглээ, хэрэгцээг таниулах, гоо зүйг мэдрүүлэхийн сацуу хүүхдийн түвшинг тогтоон хамтдаа сууж кофе уунгаа бодлого бодох өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөг нь 2 өдрийн хугацаанд МУБИС-ийн хичээлийэн 5-р байранд болох юм байна.

Оролцох багш нар

  • Ц.Дашдорж (Монгол улсын гавьяат багш, доктор, профессор, Монголын математизкийн хорооны даргаар 32 жил ажилласан)
  • Б.Сандагдорж (МУБИС-ийн Математикийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор, Монголын математикийн олипиадыг зохион байгуулах хорооны гишүүн)
  • Б.Баяржаргал (“Олонлог” сургуулийн багш, Улсын математикийн багш нарын олимпиадын 5 удаагийн аварга)
  • Л.Буянтогтох (МУБИС-ийн Математикийн тэнхимийн ахлах багш, доктор, Улсын математикийн багш нарын олимпиадын аварга)
  • Э.Азжаргал (МУБИС-ийн Математикийн тэнхмийн багш, доктор, дэд профессор)
  • Ш.Доржсэмбэ (МУБИС-ийн Математикийн тэнхимийн багш, доктор)
  • Ш.Уранчимэг (Чингэлтэй дүүргийн математикийн багш нарын олимпиадын 4 удаагийн аварга, Нийслэлийн математикийн багш нарын олимпиадын алт, мөнгө, Улсын математикиын багш нарын 58-р олипиадын аварга) нар оролцож нэгэн өдрийг математикийн тухай яриа өрнүүлэн кофе уунгаа онол арга зүйн лекц сонсох боломжийг олгож байна.

Бүртгүүлэхийг хүсвэл доорх линкээр дамжин ороорой. Танд амжилт хүсье.

Математик бол бүх шинжлэх ухааны хаан юм.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfK6OPjF62I35mG8xAWKCFmpfAYYLWCzZ9txKIZ3ciE-8j34A/viewform?usp=sf_link

No description available.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын орлогч Ц.Бат-Энх иргэнээс 500 сая төгрөг ЗАЛИЛСАН хэргээр шалгагдаж байна
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын орлогч Ц.Бат-Энх иргэнээс 500 сая төгрөг ЗАЛИЛСАН хэргээр шалгагдаж байна
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.