Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Кредит картын буцаан олголттой урамшуулал эхэллээ

Голомт банкны ээлжит картын урамшуулал энэ удаа Emartmall.mn-тэй хамтран хэрэгжиж эхэллээ. Бид энэ удаад кредит картын харилцагчдадаа зориулаад 10%-ийн буцаан олголттой урамшууллыг зарлаж байна. Та www.emartmall.mn вэбсайтаас Голомт банкны кредит картаараа онлайн худалдан авалт хийгээд буцаан олголт авах боломжтой.

Буцаан олголт нь худалдан авалт хийснээс хойш 1 өдрийн дараа таны гүйлгээ хийсэн дансанд орох ба 1 харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 150,000₮ байна.

Голомт банк, Emartmall.mn-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү урамшуулал нь 2022.04.18-04.27-ны хооронд 10 хоног л үргэлжлэх тул та амжиж буцаан олголттой урамшуулалдаа хамрагдаарай.

Emartmall.mn-ийн тухай: Монголын анхны бүрэн барааны цахим дэлгүүр Emartmall.mn нь Имарт сүлжээ дэлгүүрийн онлайн худалдааны талбар юм. Тус худалдааны вэбсайт нь таны хэрэгцээг бүрэн хангах бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг төлбөрийн олон сонголттойгоор санал болгож буй юм. Мөн Улаанбаатар хот болон 21 аймагт хүрч үйлчлэх хүргэлтийн үйлчилгээгээр үйлчлүүлэгчдийнхээ ая тухыг хангаж ажилладаг байна.

Та Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ болон одоо зарлагдаж буй хөнгөлөлт, урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.golomtbank.com эсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас аваарай.

Х.Баттулга “Баянзам“ тээвэрчдийн холбоогоор дамжуулж 7.1 тэрбум төгрөг завшсан уу
Х.Баттулга “Баянзам“ тээвэрчдийн холбоогоор дамжуулж 7.1 тэрбум төгрөг завшсан уу
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА