Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын их хуралд улсын ерөнхий прокурор шүдгүй арслан болсон

2006 оны Монгол Улсын Их хурлын тухай хууль 14 жилийн хугацаанд үйлчлэхдээ УИХ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж албан тушаалыг нь түдгэлзүүлэн шалгаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго зорилтыг хангаж, жирийн иргэн, УИХ гишүүн хоёр ялгаагүй нэгэн статустайгаар шалгагдаж хууль шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчим хангагдахаар зохицуулагдсан оновчтой байсан.

Өөрөөр хэлбэл: УИХ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаанд ач холбогдолтой баримт сэлт материал байгаа хангалттай үндэслэл тогтоогдвол түүний орон байр, албан өрөө тасалгаа, тээврийн хэрэгсэл нэгжлэг хийх, шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогч, хэрэгт ач холбогдол бүхий этгээдэд зүй бусаар нөлөөлөх нотлох баримтыг устгахаас урьдчилан сэргийлэх дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргийн ул мөрийг баллахаас урьдчилан сэргийлж хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор таслан сэргийлэх албадлагын арга хэмжээний ач холбогдолтойгоор зохицуулсан байсан.

Хууль зүйн болон монгол хэлний үг зүйн үүднээс дүгнэвэл “Түдгэлзэх” гэсэн үгийн агуулга нь ямар нэгэн зүйлд үүссэн үйлчлэлийг түр буюу хэсэг хугацаанд түр зогсоох гэсэн агуулгатай ба энэ хууль зүй, улс төрийн агуулгаараа нэгэн адил ойлгогдоно.

Улсын Их Хурлын Гишүүнийг түдгэлзүүлэх гэдэг ойлголт нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тусгайлан заасан байдаг.

Уг хууль нь:

  • Анх 1992 оны Улсын Их Хурлын тухай хууль;
  • 1997 оны Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль;
  • 2006 онд Шинэчлэн батлагдасан Улсын Их Хурлын тухай хууль;
  • 2010 онд өөрчлөлт орсон;
  • 2017 онд өөрчлөлт орсон;

Ингэхдээ УИХ-ын гишүүнийг зөвхөн Улсын прокурорын санал УИХ-д орсон тохиолдолд УИХ-ын нэгдсэн хуралдаанаар нууцаар санал хурааж шийдвэрлэдэг зарчим өөрчлөгдөхгүйгээр үйлчилж ирсэн байдаг.

2020 онд Шинэчлэн батлагдасан Улсын Их Хурлын тухай хуулиар УИХ гишүүнийг түдгэлзүүлэх асуудал нь агуулгын хувьд томоохон ухралтад орсон гэж шууд утгаар нь авч үзэж болно.

Харин 2020 оны шинэчлэн найруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар хууль тогтоогчид уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Энэ хуулийн 9.1.1.-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг , нэгжлэг хийхийг хориглоно.”гэсэн шинэ утга бүхий заалтыг оруулж ирсэн энэхүү хуулийн УИХ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хэм хэмжээний агуулга болоод хууль зүйн үр дагаварыг бүрэн устгасан үйлдэл болсон юм.

Өөрөөр хэлбэл: Хэн нэгэн УИХ гишүүн нь гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтаар бүрэн эрх нь түдгэлзсэн ч уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь заалтаар хэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулах боломжгүй болгож байгаа ба мөрдөн шалгах ажиллагаан нь хана мөргөн хэргийн үнэн бодит байдлыг тогтоох боломжгүй болох нь тодорхой болсон.

Иймд тухайн УИХ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нь хууль зүйн үр дагаварын хувьд ямар ч ач холбогдолгүй үйл ажиллагаа болох бөгөөд Хууль тогтоогч хууль батлахдаа хууль шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн хууль батлуулан өөрсдийгөө хамгаалсан эрх зүйн зүй бус хамгаалалт үүсгэж хуулийн байгууллагын шалгалтаас мултрах арга замаа зассан нь маш харамсалтай.

Монгол Улсын Хөгжлийн банкны хэрэг шалгах ажиллагаа цаашлаад УИХ гишүүнтэй холбоотой эрүүгийн хэрэгт Улсын Ерөнхий Прокурор УИХ гишүүдийг түдгэлзүүллээ гэхэд прокурор түүний удирдлагын АТГ, Цагдаа, Тагнуул зэрэг хүчний байгууллага шүдгүй арслан лугаа ямарч хүчгүй албадлага хэрэглэх, таслан сэргийлэх арга хэмжээ авч чадахгүй бодит байдалд хүрэх нь тодорхой байна.

ӨМГӨӨЛЛИЙН ДЭНС ЛЕГАЛ ХХК-ИЙН ЭРХ ЗҮЙЧ А.МӨНХЦОЛМОН

“Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн” эхэллээ
“Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн” эхэллээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.