Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр болох үйл явдлууд

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

Мөн

  • 09:00 цагт Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан
  • 10:00 цагт Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан
  • 10:00 цагт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан
  • 14:00 цагт Судалгааны Их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан
  • 14:00 цагт Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан тус тус болно.

ЗТХЯ-ны гадна талбайд

11:00 цагт Засгийн Газраас хилийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, бараа эргэлтийг сайжруулахад зарцуулж байгаа гурван тэрбум төгрөгийн зарцуулалтын бодит байдал ямар байгаа талаар тээвэрчид мэдээлэл хийнэ.

"Монгол ньюс" мэдээллийн төвд

11:00 цагт Онцгой байдлын алба хаагч агсан Э.Мөнх­­­­жар­­галын эхнэр Ж.Од­­гэрэл ноцтой нотлох баримт дэлгэж, мэдээлэл хийнэ.

11:30 цагт ЮНЕСКО-д бүртгэгдсэн үндэсний өв соёлын уламжлалыг эвдэх, харваачдыг хагаралдуулах, нэр өөрчлөх, Монголын шагайн харвааны холбоог үгүйсгэх үйл ажиллагаа явуулж байгаа “Монголын спортын корпорац” гэх байгууллагын талаар МШХХ-ноос мэдээлэл хийнэ.

Дэлхийн хамгийн өндөр настай хүн 119 насныхаа төрсөн өдрийн баярыг тэмдэглэжээ
Дэлхийн хамгийн өндөр настай хүн 119 насныхаа төрсөн өдрийн баярыг тэмдэглэжээ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.