Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн хамгийн өндөр настай хүн 119 насныхаа төрсөн өдрийн баярыг тэмдэглэжээ

Манай дэлхий дээр одоо амьдарч байгаа хамгийн өндөр настай хүн өнгөрсөн Ням гарагт 119 насныхаа төрсөн өдрийн баярыг тэмдэглэжээ.

Японы Фүкүока хотын асрамжийн газарт амьдардаг Кане Танака гэдэг эмэгтэй 1903 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр мэндэлсэн юм байна.

Тэрбээр 120 наслах хүсэлтэйгээ ярьдаг тухай гэр бүлийнхэн нь мэдээлжээ.

2019 онд 116 настайд нь Гиннесийн дээд амжилтын ном Танакаг дэлхий дээр амьд сэрүүн байгаа хамгийн өндөр настнаар тодруулж байв.

Хэрвээ энэ өндөр настан дахин гурван жил амьдарвал 122 насалсан Францын иргэн Жанна Луйз Калментын насыг гүйцэж, бүх цаг үеийн түүхэнд хамгийн өндөр насалсан хүн болох юм.

Асрамжийн газрынх нь мэдээлснээр Танака гуай өдөр бүр 6:00 цагт нойрноосоо сэрдэг ба хөлөгт тоглоом тоглож, математик судлан өдрийг өнгөрөөдөг гэнэ.

Тэр бас хийжүүлсэн ундаа ууж, шоколад идэх их дуртай ажээ.

117 настайдаа Япон улсын хамгийн өндөр настай хүний алдрыг хүртэхдээ тэрбээр нэг лонх Кока Кола ууж тэмдэглэж байсан байна.

Танака гуай эцэг эхээс ах дүү арвуулаа бөгөөд 19 насандаа нөхөрт гарч байжээ.

Түүнийг мэндэлсэн жил Америкт ах дүү Райт нарын зохион бүтээсэн хөдөлгүүртэй нисэх онгоц анх удаа тэнгэрт нисэж байсан гэдэг.

Эх сурвалж: Kyodo News

Н.Түвшинбаяр тухайн үед тасарсан байсан, юу болсныг огт санахгүй байна гэж мэдүүлжээ
Н.Түвшинбаяр тухайн үед тасарсан байсан, юу болсныг огт санахгүй байна гэж мэдүүлжээ
 
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.