Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавируст халдварын 191 тохиолдол шинээр батлагдаж, 2 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 191 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 386,826 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 189 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

  • 121 нь Улаанбаатар хотод,
  • 68 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,965 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,925 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 5,122 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев ЗТХ-ийн сайд Л.Халтартай уулзахаас татгалзжээ
ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев ЗТХ-ийн сайд Л.Халтартай уулзахаас татгалзжээ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.