Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н. Учрал: Нийт 67 төрлийн мэдээллийг нийтэд нээлттэй болгоно

Өнөөдөр УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай", "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай", "Цахим гарын үсгийн тухай" хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Эдгээр хуулиуд нь цогцоороо бие биенээ харилцан нөхцөлдүүлэх учиртай. Том зургаар нь харвал цаашдын цахим хөгжил, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бүхий л асуудлыг шийдвэрлэхийг зорьсон хуулиуд. Түүгээр ч зогсохгүй хууль тус бүрийн бие даан нийгэмд үзүүлэх нөлөө асар их. Жишээлэхэд, Нийтийн мэдээллийн тухай хууль батлагдсанаар нийт 5 чиглэлийн 67 төрлийн мэдээллийг байнгын нээлттэй байлгахаар тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл уулын аманд хэн газар эзэмшиж байна? Ашигт малтмалын лиценз хэн эзэмшиж байна? Барилга байгууламж, замын бүтээн байгуулалтын ажлыг улсын комисст хүлээж авахад хэн хэн гэж хүмүүс хүлээж авсан зэрэг 67 төрлийн мэдээлэл нийтэд нээлттэй болж байгаа.

May be an image of 6 people, people standing and indoor

Түүнчлэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг Мэдээлэл хариуцагч этгээд буюу тухайн иргэнээс мэдээллийг нь авч цуглуулж байгаа этгээд бие даан хариуцахаар тусгасан нь хариуцлагыг нэмэгдүүлж, иргэдийн хувийн мэдээлэл илүү баталгаатай, аюулгүй байх боломж бүрдэж байгаа

Эдгээр хуулиудыг харилцан нөхцөлдүүлэх, цаашлаад иргэд зайнаас төрөл бүрийн төрийн үйлчилгээг авах, банкаар үйлчлүүлэх, эмнэлэгт цаг авах зэрэгт өөрийгөө баталгаажуулах, таниулах шаардлага тулгардаг. Түүнчлэн бүх зүйл цахимжиж буй өнөө үед тухайн иргэн өөрийгөө баталгаажуулах цахим гарын үсгийн хэрэглээ туйлаас чухал байна. “Цахим гарын үсгийн тухай хууль” батлагдсанаар Монгол улсын иргэн бүрийн иргэний цахим үнэмлэх дээр суурьлан үнэ төлбөргүй олгоно.

May be an image of 13 people, people standing, suit and indoor

ЭМЯ: Коронавируст халдварын 338 тохиолдол шинээр батлагдаж, 3 хүн нас барлаа
ЭМЯ: Коронавируст халдварын 338 тохиолдол шинээр батлагдаж, 3 хүн нас барлаа
 
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.