Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавируст халдварын 338 тохиолдол шинээр батлагдаж, 3 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 338 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 385,814 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 337 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

  • 213 нь Улаанбаатар хотод,
  • 124 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 хүртэлх насны гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,953 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,898 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7,301 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Сураг алдарсан Flash хамтлаг эргэн нэгджээ
Сураг алдарсан Flash хамтлаг эргэн нэгджээ
 
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.