Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн сангийн элч дуучин сая нэг “ухаан оров” уу?

БНСУ-д дээд ангийнх нь 4 охин нийлж Монгол сурагч А-г 6 цагийн турш бүлэглэн зодож, дарамталсан аймшигт хэрэг гарч нийгмийг цочроогоод байгаа юм. Энэхүү мэдээлэл Солонгос болон Монгол улсын хэвлэл мэдээллээр цацагдсан даруйдаа олны анхаарлын төвд байгаа бөгөөд улсынхаа иргэнийг хамгаалахын тулд ард иргэд, олны танилууд дуу хоолойгоо нэгтгэж эхнээсээ жагсаал цуглаан зохион байгуулаад байна. Тэгвэл НҮБ-ын хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа гэнэт ухаан орсон мэт анх удаа хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудалд дуугарав. Хүүхдийн төлөө хамгийн түрүүнд дугарч тэдний эрх ашгийг хамгаалах ёстой хүн нь таг чиг байдагт олон хүмүүс бухимдалтай байдаг юм. Тэрээр өөрийн цахим хуудаснаа:

“БНСУ бол Монголчууд олноороо амьдран суудаг, олон мянган монгол айлын амьжиргаа амь зуулгатай холбоотой чухал орон. Хүчирхийлэлд өртсөн хөөрхий монгол охиноо өмөөрөөд, цаана нь эрх ашиг нь хөндөгдөж болох олон мянган монголчуудаа бодоод энэ удаад олигтойхон шиг хөдөлж өнөөх байнга ярьдаг дипломат ур чадвараа гаргаад монголчууд чинь бас өмөөрөх төртэй улс гэдгийг харуулна гэдэгт итгэж байна” хэмээжээ. Мөн Солонгосын ерөнхийлөгчид гомдол гаргах сайтад 200.000 хүн санал нэгдсэнээр энэ хэргийг тус улсын ерөнхийлөгч авч хэлцэх юм. Тэгвэл өнөөдрийн 15 цагийн байдлаар 99.525 монголчууд санал нэгдээд байна.

ЭМЯ: Коронавируст халдварын 139 тохиолдол шинээр батлагдаж, нэг хүн нас барлаа
ЭМЯ: Коронавируст халдварын 139 тохиолдол шинээр батлагдаж, нэг хүн нас барлаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА