Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавируст халдварын 139 тохиолдол шинээр батлагдаж, нэг хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 139 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 384,870 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотодын халдвар бөгөөд

  • 105 нь Улаанбаатар хотод,
  • 34 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,944 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,449 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8,321 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

УИХ-ын Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан нар Завхан аймгын Нэгдсэн эмнэлэг сумдуудад өндөр хүчин чадал бүхий компьютер гардуулан өглөө
УИХ-ын Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан нар Завхан аймгын Нэгдсэн эмнэлэг сумдуудад өндөр хүчин чадал бүхий компьютер гардуулан өглөө
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.