Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 525 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 341 нь Улаанбаатар хотод,
- 184 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны долоон хүн нас баржээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,127 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мөн 1,689 хүүхэд, 367 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна.