Х ТҮЦ продакшны жүжигчин С.Батзориг биеийнхээ жингээс сүүлийн нэг жилийн хугацаанд 24кг жинг хасчээ. Тэрээр МУГТ Г.Угалзцэцэгийн гавьяатын найрыг хөтөлсөн бөгөөд тэнд цугласан 400 гаран залуусаас нэг ч илүүдэл жинтэй хүн байгаагүйд ихэд санаа зовон турахаар шийдсэн гэнэ. Харин хоол сойж, бэлтгэл хийж ихэд хөдөлмөрлөсөн түүнийг хүмүүс “Өвчин тусчихсан юм шиг муухай байна, бондгор нь гоё байж” гэх мэтээр урмыг нь хугалсаар байгаа ч эрүүл чийрэг биетэй болж байгаадаа тэрээр ихэд сэтгэл хангалуун байгаа тухайгаа ярьжээ. Сонирхуулахад жүжигчин С.Батзориг, Н.Баясаа нар “Өрийн дэвтэр” нэртэй блог хөтлөн, 80 гаруй өрхийн гурван сая гаруй төгрөгийн өрийг тэглээд байгаа юм. Тэд блогийн үеэр өрсөлдөж, хожигдсон нь айлын өрийг тэглэдэг. Залуу жүжигчид нийгэмд эерэг сэтгэгдэл төрүүлэхийг хүсч уг блогийг эхлүүлж байжээ.
Жүжигчин С.Батзориг: Маш их хичээж жин хассан байхад өвчин тусчихсан юм шиг муухай байна гэж олон хүн хэлсэн
0
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.