Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дотооддоо анхны халдвар тээгч жолооч Б.Долгион: Би тэр үед ковидын халдвар аваагүй байсан гэж боддог

Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2020 оны 11-р сарын 10-ны өдөр Монгол улсад дотоод дахь халдварын анхны тохиолдол бүртгэгдэж байсан билээ. Иргэн Д буюу Б.Долгион “Волва Тир” маркын 20 тонн ачаа ачдаг машинд хүнс ачиж өвөлдөө Замын Үүд- Эрээн, дулааны улиралд Орос улсын чиглэлд явдаг байна. Тэрээр Орос улсад тээвэрт явж байгаад тусгаарлалтад 21 хоног байсны дараа хамаатны дүүгийнхээ “Хархан нүдэн” тоглолтыг үзжээ.

Тухайн үед ХӨСҮТ-ийн түргэний машин гэрээс нь ирж авч байсан бөгөөд шинжилгээний хариуг эмнэлэгт хэвтээд гаран гартал нь огт үзүүлдэггүй байсан байна. Иргэн Б.Долгион болон түүний гэр бүлийн гишүүд эмнэлэгт хэвтэж байх хугацаанд биед нь ямар ч шинж тэмдэг илрээгүй мөн халуун нь хамгийн ихдээ 36,8 зааж байсан гэнэ. Тиймээс тэр үед өөрсдийгө өвдөөгүй, халдвар аваагүй байсан гэж бодож буйгаа хэлжээ. Мөн тэд хувийн мэдээлэл задрууллаа хэмээн УОК, Тагнуулын ерөнхий газарт мэдэгдсэн ч холбогдох хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн гэдгээс өөр арга хэмжээ аваагүй байна.

Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Э.Содномпилжээ нар Хөдөлмөрийн баатар боллоо
Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Э.Содномпилжээ нар Хөдөлмөрийн баатар боллоо
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.