Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гавьяат тамирчин Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ

Монгол Улсын Гавьяат тамирчин, Паралимпын аварга Э.Содномпилжээ Хөдөлмөрийн баатар олгохоор болжээ.

Энэ тухай Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооноос "Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо. Пауэрлифтинг мандтугай" хэмээн баяр хүргэжээ.

Мөн "Түүнд маргааш 14:00 цагаас Хөдөлмөрийн баатар цолыг олгоно" гэсэн мэдээллийг өглөө.

Ташрамд дурдахад, гавьяат тамирчин Э.Содномпилжээ нь “Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд 245 кг өргөж, алтан медаль хүртсэн юм.

Х.Намуун: Би зүгээр л атаархуу. Хүн надаас дээр гарчихвал боож үхэх гээд байдаг
Х.Намуун: Би зүгээр л атаархуу. Хүн надаас дээр гарчихвал боож үхэх гээд байдаг
 
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.