Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Meta” бидэнд ямар боломжуудыг өгөх вэ?

Facebook компанийн захирал Марк Цукерберг өнгөрсөн шөнө нэгэн гайхалтай мэдэгдэл хийж дэлхий дахинд шуугиан дэгдээгээд байна. Тухайлбал Facebook компани Мета нэртэй хуулийн этгээд болж байгаа юм. Үндсэндээ толой компанид өөрчлөлт орж технлогийн компаниудаа нэгтгэж нэг компани дотор үйл ажиллагаа явуулахаар болжээ. Технологийн асар хурдтай өнөө цагт тэсрэлт хийгээд буй Meta бидний амьдралд хэрхэн нөлөөлж, ямар боломжуудыг өгч болох тухай дурдъя.

Медиа ертөнцөд Metaverse буюу хийсвэр/виртуал ертөнц маш том нөлөө үзүүлэхээр байна. Жишээ нь VR төхөөрөмжөө зүүгээд гэрээсээ дуртай дуучныхаа тоглолтыг яг л дэргэд нь байгаа мэт дуу, дүрс, мэдрэмжийн өндөр чанартайгаар найз нөхөдтэйгээ үзэх боломжтой бөгөөд тоглолт дууссаны дараа after party-д нь ч төлбөрөө төлөөд оролцох боломжтой.

Тухайн хамтлаг дуучинтай холбоотой төрөл бүрийн виртуал бүтээгдэхүүнүүд зарагдаж байх бөгөөд жишээ нь доорх зурагт үзүүлсэн шиг түүний гарын үсэгтэй малгай, цамц, цомог зэргийг нь авснаар metaverse дэх өөрийн 3D avatar-ынхаа хувцасыг сольж, өөрийн виртуал гэртээ худалдаж авсан цомгоо байршуулах боломжтой.

Гол нь энэ бүх бараа бүтээгдэхүүн NFT байдлаар байх бөгөөд худалдан авахдаа crypto дээр суурилсан төлбөрийн шийдэл ашиглана.

Ойрын ирээдүйд хол байгаа ахан дүүс, найз нөхөд нэгнийдээ зочлохдоо виртуал байдлаар зочлох нь давамгайлах бөгөөд ингэхдээ NFT байдлаар худалдан авсан зураг, цомог зэрэг бүхий л виртуал хөрөнгийг нь найд нөхөд нь виртуал гэрт нь харах боломжтой. Өөрөөр хэлбэл бодит ертөнцөд гоё ганган, хөрөнгө чинээтэй харагдахаас илүү виртуал ертөнцөд өөрийгөө өмсөж байгаа виртуал хувцас болон эд хэрэглэлээрээ тодорхойлох нь үлэмж нэмэгдэнэ. Жишээ нь Gucci-ийн виртуал коллекцийг NFT-ээр нь худалдан аваад түүнийгээ виртуал гэртээ өмсөөд сууж байх юм.

Мөн бүх юм виртуал болоод байвал хүн хөдөлгөөний дутагдалд орвол яах вэ гэсэн бодол төрсөн байх. Тэгвэл fitness, тоглоом зэрэг бүх ойлголт өмнөхөөсөө шинэчлэгдэж, илүү хүртээмжтэй, илүү хялбар, илүү хөдөлгөөн шаардсан болох нь.

Жишээ нь би төлбөрөө төлөөд олимпийн алтан медалт тамирчнаас fencing-ийн сургалтаа виртуалаар авч түүнтэй виртулаар тулалдаж болох нь. Мөн теннис, сагс гээд бүх тоглоомыг биеийн хөдөлгөөнтэйгээр виртуалаар тоглосноор бидний мэдэх Nintendo Wii-ийн илүү супер, илүү бодитой хувилбар бий болохнээ гэж ойлгож болно. Ингэснээр pc тоглоом гэхээр л дэлгэцийн ард хөдөлгөөнгүй суудаг гэсэн ойлголтоос олон тоглоомыг салгаж ойлгохоор болж байна.

Товчхондоо metaverse-ээр дамжуулан Facebook/Meta-ийнхан уламжлалт бодит харилцааг виртуал руу хэрхэн бодитой, эрүүл мэндэд сөрөг биш байдлаар, эх дэлхийгээ илүү хайрлаж, "гамнасан" байдлаар орох тал дээр өөрийн мөрөөдлийг бүтээхээр ажиллаж байна.

Эх сурвалж: Саруул Буянжаргал

ЭМЯ: Коронавируст халдварын 1,636 тохиолдол шинээр батлагдаж, 12 хүн нас барлаа
ЭМЯ: Коронавируст халдварын 1,636 тохиолдол шинээр батлагдаж, 12 хүн нас барлаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.