Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавируст халдварын 1,625 тохиолдол шинээр батлагдаж, 10 хүн нас барлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,625 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 355,129 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 14 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол үлдсэн 1,611 нь дотоодын халдвар байна.

Дотоодод бүртгэгдсэн халдварын задалж танилцуулбал,

  • 931 нь Улаанбаатар хотод,
  • 680 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 10 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,626 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17,619 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 55,509 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодог
Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодог
 
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.