Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ёндон: Шатахууны үнэ нэмэгдэх урьдчилсан нөхцөл байдал бий болоод байна

УУХҮ-ийн сайд Г.Ёндон шатахууны нөөцийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Шатахууны нөөц сэргэж эхэлж байгаа. Яг өнөөдөр гэхэд 17 вагон буюу 1,034 тонн шатахуун ОХУ-аас орж ирлээ. Мөн хилээр хараахан орж ирээгүй 12 вагон шатахуун замд явж байна.

БНХАУ-ын Эрээн боомтод үдээс өмнө 11:25 цагт 50 вагон шатахуун ирсэн нь хилээр нэвтэрч орж ирэх гэж байна. Ингээд нөөцийн хэмжээ өсөөд явах юм.

Олон улсын зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөж манайд ч мөн үнэ нэмэгдэх урьдчилсан нөхцөл байдал бий болоод байна. Үнийн асуудлаар удахгүй шатахуун импортлогчидтой уулзалт хийнэ. Төр шатахууны үнийн асуудалд оролцоод байх ёсгүй. Өнгөрсөн хавар эдийн засаг хүнд үед иргэдийн амьжиргаанд бага дарамт учруулах үүднээс өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийн асуудалд төр оролцсон. Нийгмийн хариуцлагын хүрээнд авч хэрэгжүүлсэн энэ арга хэмжээний хүрээнд импортлогчид 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн.

Үнэ чөлөөлөх асуудлыг огцом хийж болохгүй. Тийм учраас аажмаар үнэ чөлөөлөх алхмуудыг хийж эхлэх хэрэгтэй байна.

Түүнчлэн ААН-үүд сая үүссэн хомсдол шиг асуудал үүсгэж болохгүй. Ийм асуудал давтагдвал хариуцлагын асуудал яригдана.

Үнэ зах зээлийн зарчмаар өссөн шиг, зах зээлийн зарчмаар буурч байгаа эсэхэд төр маш нарийн хяналт тавих хэрэгтэй" гэдгийг хэллээ.

Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо
Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.