Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавируст халдварын 2,565 тохиолдол шинээр батлагдаж, 17 хүн нас барлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 2,565-д коронавирусийн халдвар батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 330,869 болж нэмэгдэв.

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж байгаа юм. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа хэмээн тайлбарлаж буй.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,322 нь Улаанбаатар хотод,
  • 1,243 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 6,709 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 17 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,409 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19,443 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 50,425 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Дуучин Нара шантрав
Дуучин Нара шантрав
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.