Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОУХМ Т.Тулга ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

2021-10-05 09:45:00
0

ОУХМ Т.Тулга Ослогийн “Жордал Амфи” ордноос ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирав. Хоёр жилийн өмнө Нур-Султаны дэлхийн аваргад хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан тэрбээр Ослогийн дэвжээнд алдаагаа засаж дэлхийд данстай бөх боллоо.

Т.Тулга өчигдөр 1/8 шигшээд 23 хүртэлх насны дэлхийн аварга Японы Кайки Ямагүчиг 3:2-оор, шөвгийн наймд 2020 оны Дэлхийн цомын аварга, Армений Вазген Теваняныг 2:1-ээр тус тус ялсан ч хагас шигшээд энэ жилийн Европын аварга ОХУ-ын Загир Шахиевт 4:4-өөр тун харамсалтай ялагдсан.

Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн гуравдугаар сард Ромын тэмцээнээр ялж байсан, Энэтхэгийн Рохит Рохиттэй хүч үзэв.

Манай бөх 6:4-өөр илүүрхэж яваад цаг дуусахаас 20 секундын өмнө мушгиж 4 оноо авч тэндээсээ өрсөлдөгчөө цэвэр дарснаар шагналын тавцанд зогслоо гэж МЧБХ-ноос мэдээллээ.

"Улаанбаатарын дүүрэг бүрд томоохон цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ирэх жилүүдийн төсөвт суулгаж байгаа"
 
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.